Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далд эдийн засгийг ил гаргана

Бирж нь бараа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнэд нийцүүлэхэд чухал үүрэгтэй стратегийн салбар. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж ажилласнаар энэ төрлийн бараа бүтээгдэхүүн ченжийн гараар дамждаг тогтолцоог халж, далд бизнесийг ил болгох юм хэмээн ҮХАА-н сайд Х.Баттулга хэлж байсан билээ. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш тус бирж нэг сарын хугацаанд нийт 18 удаагийн арилжаагаар 1920 тонн ноолуур худалдаалж, 123.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь олон нийтийн дунд биржийн үйл ажиллагаа ямархуу эрэлт хэрэгцээтэй байсны тод жишээ. Өдгөө түүхий эдийн зах зээлд цагаан ноолуурын үнэ килограмм нь 68 мянган төгрөгийн ханштай байгаа. Цаашид ч ноолуурын үнэ нэмэгдэх нь тодорхой. Тиймээс иргэд мөнгөө банкинд хадгалах бус ашигтай, ирээдүйтэй бизнест зарцуулж заавал малчны хотонд очилгүйгээр ажлын байрнаасаа ноолуур худалдан авч, ашиг олж, дахин борлуулан давхар, давхар ашиг хүртэх боломжтойг ШӨХТГ-ын дарга О.Магнай онцоллоо.
Тиймээс ШӨХТГ-аас зах зээл дэх шударга өрсөлдөөнийг дэмжиж, чанартай бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах үүргийнхээ дагуу Хөдөө аж ахуйн биржтэй хамтран ажиллахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан