Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөвсгөл аймгийн Тариалан хүрэх 88 км замыг аравдугаар сард ашиглалтад оруулна

Шинэчлэлийн Засгийн газар 2013онд зургаан аймгийн төвийг Улаанбаатартай хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн. Үүний нэг нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас Хөвсгөлийн Тариалан сум хүртэлх 88 км замын ажил юм. Энэхүү замыг Арабын эдийн засгийн хөгжлийн сангийн зээл болон Монголын Засгийн газрын санхүүжилтээр хийж, гүйцэтгэгчээр нь Солонгосын “Бэк сок” констракшн ажиллаж байна. Уг замыг 2014 онд ашиглалтад өгөхөөр гэрээ байгуулсан байсан хэдий ч ажлаа шуурхайлж, энэ онд хүлээлгэж өгөх үүргийг Засгийн газрын тэргүүн өгсөн. Компанийнхан энэ оны 10 дугаар сард хүлээлгэн өгөхөөр нарийн төлөвлөгөө гарган шамдан ажиллаж байна. Булган аймагт ажиллах үеэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ замын ажилтай танилцжээ. Замын ажил эхлээд 10 гаруй хонож байгаа аж. Энд одоогоор Солонгосын 17 инженер, Монголын 80 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд нэмж ажилчид авах юм байна. Ерөнхий сайд тус компанийн удирдлага, төслийн зохицуулагчидтай уулзах үеэрээ товлосон хугацаанд ажлаа амжилттай гүйцэтгэж, хүлээлгэж өгөхийг үүрэг болголоо. Энэ онд Баянхонгор, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Дорнод, Өмнөговь аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан