Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эссе бичлэгийн шилдгүүд тодорлоо

Цахим сэтгүүл зүйд ухаалаг тодотголтойгоор орж ирсэн www.ASSA.mn сайтын хамт олон бид Монголын оюутны холбоо, Монголын лектор төв, Өглөөний хүн хөтөлбэртэй хамтран их дээд сургуулийн оюутнуудын дунд “Далан мянга миний амьдралд” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ уралдаанаа бид отголуулж, уралдаанд түрүүлсэн залуусаа шалгарууллаа. Ухаанаа уралдуулаад ухаалаг утастай болоорой уриан дор зохиогдсон энэ эссе бичлэгийн уралдаанд МУИС, ШУТИС, ЭМШУИС, МУБИС, ОТИС, Орхон ИС, Улаанбаатар дээд сургууль, Шихихутаг дээд сургууль гээд их дээд боловсролын чиглэлээр оюутан сургаж байгаа бүхий л сургуулийн оюутнууд Ерөнхийлөгчийн санаачилгаар олгож байгаа оюутны 70 мянган төгрөг амьдралд нь хэрхэн нөлөөлж байгааг дор бүрнээ тунгаажээ. Тухайлбал, энэ 70 мянгаар амьдралаа аваад явж байгаа оюутан, “Бидний ах дүү нийлсэн 5 оюутан байдаг. Бидний цалин сард 350 мянган төгрөг болно. Үүгээрээ бид түлээ, нүүрс, гурил будаагаа авна. Түүнээс гадна автобус унааныхаа мөнгийг хүртэл залгуулж байна. Манай ах эгч хоёр хүүхэдтэй. Ингээд бид 6 амьдардаг юм. Хэрэв энэ мөнгө байгаагүй бол бидний хоёр нь ажил хийж сургуулиа дараа төгсье гэж байсан биз” хэмээн бичжээ. Харин бас нэгэн оюутан, “Энэ мөнгийг өгөхгүй гурван сар боллоо. Энэ хугацаанд би дотуур байрныхаа гаднах ТҮЦ-нээс картаа барьцаалж зээл авсан. Хэдийгээр зээл авч байгаа ч 70 мянгадаа хэрхэн тааруулах вэ гэдгээс эхлээд зах зээлийн энэ нийгэмд мөнгийг хэрхэн зөв ашиглахыг сурсан” гэх мэтчилэн дор бүрнээ ухаан санаагаа уралдуулжээ.

Тэмцээнийг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Лектор төвийг үүсгэн байгуулагч, НИТХ-ын тэргүүлэгч гишүүн Б.Баатархүү, www.ASSA.mn сайтын редактор Х.Өлзийбаяр нар шүүн явуулсан юм. Нийтдээ 1000 орчим бүтээл ирснийг эхний шатанд шүүн тунгааж 300 эссег шалгаруулсан юм. Үүнээсээ хоёрдахь шалгаруулалтаа хийж шилдэг 50-ыг шалгаруулж шагнал гардуулсан юм.
Энэхүү уралдааныг Монголын үүрэн холбооны оператор Скайтел компани, D20 брэнд ивээн тэтгэсэн юм. 5-50 дугаар байранд шалгасан оюутнууд ивээн тэтгэгчдийн шалгалыг хүртсэн юм. Тодруулбал, гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Өглөөний хүн хөтөлбөрийн сургалтад үнэ төлбөргүй суралцах эрхийг таван оюутан, Монголын лектор төвд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийг 10, 100 хувийн тэтгэлэг буюу үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг 5 оюутан хүртсэн юм. Мөн Анхдагч Асса медеа группийнхэн “70 мянга миний амьдралд” эссе бичлэгийн уралдаанд оролцсон оюутнуудад өөрсдийн эрхлэн гардаг “Агаарын анд ASSA” сэтгүүлийн энэ сарын шинэ дугаарыг оюутны цалин болох 70 мянган төгрөгийн хамт таван оюутанд гардуулсан юм.

Харин шилдэг таван эссений эзэн ухаалаг утасны эзэн болсон. Нэгдүгээр байрт шалгарч Samsung Galaxy Note гар утасны эзнээр МУИС-ийн ОУХС-ийн нэгдүгээр курсын оюутан Б.Билгүүдэй шалгарсан юм. Харин хоёрдугаар байрт А.Өлзиймаа шалгарч Samsung Galaxy II утасны эзэн боллоо. Тэрээр ХААИС-д суралцдаг юм.
Гурав, дөрөв, тавдугаар байрт шалгарсан оюутнууд Samsung Galaxy Tab утасны эзэн болсон юм. Гуравдугаар байрт ЭМШУИС-ийн оюутан Т.Энххүлэг, дөрөвт СЭЗДС-ийн оюутан А.Хонгор, тавд МУБИС-ийн оюутан С.Ганцэцэг нар шалгарсан юм.
Цахим сэтгүүл зүйн ертөнцөд өөрийн өнгө төрхөөрөө ялгарч чадсан ухаалаг www.ASSA.mn сайтын хамт олон бид анх удаа оюутнуудын дунд зохиосон эссе бичлэгийн уралдаан амжилттай болж отголлоо. Дараагийн удаа бид оюутан залуусдаа зориулсан илүү сонирхолтой уралдаан тэмцээнийг зохиох болно.
“Далан мянга миний амьдралд” эссе бичлэгийн уралдаанд шалгарсан шилдэг 25 оюутны нэрсийг танилцуулж байна.

1. Б.Билгүүдэй - МУИС-ОУХС
2. А.Өлзиймаа - ХААИС
3. Т.Энххүлэг - ЭМШУИС
4. А.Хонгор - СЭЗДС
5. С.Ганцэцэг - МУБИС
6. Г.Сарууням - ОУЭЗБДС
7. Б.Отгонням - ЭМШУИС
8. Э.Батсайхан - МУИС
9. С.Эрдэнэцогт - МУИС
10. Э.Баатарсүрэн - Мандах Бүртгэл ДС
11. Ж.Номин-Эрдэнэ - ЭМШУИС
12. А.Даваасүрэн - ЭМШУИС
13. Я.Цэцэнзаяа - МУИС
14. П.Дөлгөөн - ХААИС
15. Э.Болормаа - СУИС
16. Б.Ганчимэг - МУИС
17. Я.Сүлдмаа - МУИС
18. Г.Учрал - МУИС
19. О.Од-Эрдэнэ - ШУТИС
20. Г.Сарантунгалаг -МУИС
21. М.Урантуяа - МУБИС
22. Б.Лхамсүрэн - ШУТИС
23. Ш.Лхам-Осоржин - МУИС
24. Б.Мөнхзул - ИЗОУИС
25. Г.Ганцэцэг - МУИС






Д.Галхүү

0 Сэтгэгдэл
turuulsen esse ntriin niitlex yum bgazde. unshmaar sanagdjiine
Elbegdorjiin songuuliin surtalchilgaand ingej togloh hereg bgaa ymuu Galaa
Танай хамт олонд баярлалаа эссэний талаарх мэдээллийг хангалттай авч байлаа
Хамгийн их уншсан