Дэлхийд анх удаагаа нумарсан “OLED” дэлгэц бүхий зурагтыг худалдаанд гаргаж эхэлснээ “LG Electronics” албан ёсоор мэдэгдлээ. “OLED” буюу органик гэрлийн диодуудыг ашигласнаар зурагтын дэлгэцийг илүү нимгэн, илүү уян болгож чаджээ. Энэ зурагт нь одоохондоо зөвхөн Өмнөд Солонгост л зарагдана. 140 см-ийн диаметртэй “LG 55EA9800” зурагтын дэлгэцийн зузаан нь ердөө таван мм, хүнд нь 17 кг, үнэ нь 13,5 мянган ам.доллар.
Шинэ бүтээгдэхүүн зах зээл гаргаж байгаатай холбогдуулан тус компаниас мэдэгдэл хийхдээ “”Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд таван жилийн турш шинжлэх ухааны эрэл хайгуул хийсэн юм. Дэлгэцийг нумруулж өгснөөр гадаргуу нь бүхэлдээ үзэгчээс адил зайтай болж, дүрсний элдэв гажуудал үүсэхээс сэргийлнэ” гэжээ.
Энэ оны нэгдүгээр сард “Samsung” нь мөн л нумарсан дэлгэцтэй зурагтаа санал болгож байсан ч “LG Electronics”-ийн бүтээгдэхүүн ийнхүү хамгийн эхэлж зах зээл дээр гарч байгаа аж.
“OLED” технологи нь органик гаралтай гэрэл тусгаарлагч диод ашиглах замаар хосгүй нимгэн, уян дэлгэц бүтээх боломжийг шинээр нээж өгсөн юм. Үүний дээр “OLED” цахилгаан хэмнэлтээрээ нь плазм ба шингэн талст дэлгэцээс илүү. Тиймээс энэ технологийг шингэн талстат дэлгэцийн дараагийн үеийн хамийн ирээдүйтэй технологи гэж үзээд байгаа юм. Хэмжээгээр арай бага “OLED” дэлгэцүүд бүр өмнө нь худалдаанд гарсан бөгөөд “Samsung” гар утасныхаа дэлгэцэнд, “Sony” нь электрон тоглоомууддаа ашиглаж байгаа.
“OLED” технологитой өрсөлдөн гарч ирсэн өөр нэг технологи нь шингэн талстад дэлгэцүүдэд зориулагдсан “Ultra HD” шинэ стандарт юм. Энэ технологийн тусламжтайгаар найман сая пикселийн шийдэлтэй дэлгэц гаргах авч болно.