Нийслэлийн хэмжээнд нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй “Жаст Агро” компани энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 27, 28-нд хотын захын гэр хорооллын долоон цэгээр дамжуулж нөөцийн махыг гулуузаар нь худалдаалж байгаа аж.
Хан-Уул дүүрэгт Яармаг, Нисэхийн автобусны эцсийн буудал, Сонгинохайрхан дүүрэгт Толгойт, Баянхошууны автобусны эцсийн буудал, Чингэлтэй дүүрэгт Дамбадаржаагийн эцсийн буудал, Баянзүрх дүүрэгт Шархадны эцсийн буудал болон Амгалан дахь Оргил худалдааны төвийн гадна талбайд нөөцийн махыг борлуулж байгаа гэнэ. Худалдаа 10.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Хонины махыг гулуузаар нь кг-ыг 5500 төгрөгөөр худалдаална. Ямааны махыг гулуузаар нь кг-ыг 4600 төгрөгөөр борлуулахаар болсон байна.