Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүүрс нийлүүлэгч болон худалдан авагч тал харилцан алдагдалгүй байхаар тооцсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч.Улааны мэдээлэлд дурдагдсанаар, өнгөрсөн 2012 оны байдлаар манай улсын үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ нэрлэснээр 13,9 их наяд, 2005 оны үнээр 5.5 их наяд төгрөгт хүрч, эдийн засаг сүүлийн 4 жилд нэрлэснээр 2.1 дахин, бодитоор жилд дунджаар 8.7 хувь, нийт 40 хувь өссөн бол уул уурхайн салбар жилд дунджаар 6.4 хувиар, уул уурхайн бус салбар 9.2 хувиар өссөн үзүүлэлтэй байна. Нэг хүнд ногдох ДНБ энэ хугацаанд мөн 2.1 дахин өсөж албан бус тооцоогоор 3611.5 ам доллартай дүйцэхүйц хэмжээнд хүрч, Дэлхийн банкны ангиллаар дунд орлоготой орны тоонд багтжээ.
2011 онд 4.7 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь манай улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт байсан гэлээ. Энэ нь ашигт малтмал, уул уурхайн салбарт орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.0 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.3 дахин буюу 2.8 тэрбум ам.доллараар өссөнтэй холбоотой байна. Түүнчлэн хэрэглээний үнийн индекс 2012 оны эцэст улсын хэмжээнд 14 хувиар, Улаанбаатар хотод 14.2 хувиар өсчээ. Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индексийн өсөлтийн гол шалтгаан нь махны үнэ болон согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлсэнтэай холбоотой үнийн өсөлт байсан ба махны үнэ 2011 онтой харьцуулахад 43.7 хувиар өсөж инфляцийн 4.8 нэгж хувь буюу 34 хувийн шалтгаан болсон. Харин архи, тамхины бүлгийн барааны үнэ 54.6 хувиар өсчээ. Хөдөлмөр эрхлэлтийн хувьд хамгийн том салбар нь нийт ажиллагчдын 33 хувь нь ажилладаг хөдөө аж ахуйн салбар хэвээр байж харин худалдаа, засвар үйлчилгээний салбарын ажиллагчид 15 хувь, тээвэр, агуулахын үйл ажиллагаа 7 хувь, боловсруулах үйлдвэрлэл 6 хувь, барилга 5 хувийг тус тус эзэлсэн байна. Харин ядуурлын төвшин хөдөөд хотоос өндөр үзүүлэлттэй гарчээ.
Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн асуултдаа, “Өнгөрсөн таван сарын хугацаанд нүүрсний экспортыг гацааж гацааж байгаад Ерөнхий сайд огцрох асуудал шийдэгдсэний дараа хөдөлгөж эхэллээ. Тонн тутмаас 20 долларын алдагдалтай байгаа учраас нүүрс гаргах асуудлыг зогсоосон гэсэн хариултыг тухайн үед өгч байсан ч одоо болохоор тэр хэвээр нь шийдчихлээ. Уг нь 3 долларын зөрүүтэй юм. Ингэж байгаа юм бол өнгөрсөн бүтэн таван сарын хугацаанд нүүрс гаргахыг зогоосон хариуцлагыг хэн хүлээх юм бэ” гэлээ.
Үүний хариуд Ч. Улаан сайд өгсөн хариултдаа, “Нүүрсний хувьд алдагдалтай байсан учраас нэг хэсэг нүүрсний экспорт зогссон нь үнэн. Одоо яагаад экспортлох болов гэхээр нийлүүлэгч болон худалдан авагч тал үнэ бүрдүүлдэг зардлынхаа тооцоог харилцан алдагдалгүй байхаар тооцсоны үндсэн дээр нийлүүлж эхэлж байгаа. Нүүрсний экспортыг зогсоох ямар ч сонирхол Засгийн газар болон Сангийн яаманд байхгүй. Аль болохооор нүүрс экспортлох нөхцлийг бүрдүүлэх тал дээр ажиллаж байна. Гол нь алдагдалгүй байхад анхаарах шаардлагатай байгаа юм. Нүүрсний экспортын үнийг гэрээний үнээр тооцож хамгийн бага үнээр татвар ногдуулах гормид шилжүүлж үзсэн. Аргагүйн эрхэнд нүүрсний экспортыг зогсоогоод байсан” гэсэн тайлбарыг өгөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан