АНУ энэ намар гэхэд өмнөхөөсөө илүү нууцлал, баталгаатай долларын 100 дэвсгэрт гаргахаар бэлтгэж байна. Арваннэгдүгээр сарын 8 гэхэд долларын шинэ дэвсгэрт америкийн иргэдийн гар дээр очно гэж АНУ-ын Холбооны нөөцийн ситемийн эх сурвалжийг үндэслэн “Интерфакс” мэдээлсэн байна.
Хамгаалалт, нууцлалын шинэ технолгиор бүтээсэн энэ дэвсгэрт 100 гэсэн тоо, хонх дүрсэлсэн хөх өнгийн 3-D бүслүүртэй байх юм байна.
Энэ туузан дээр голограмм аргаар АНУ-ын тусгаар тогтнолын нэг бэлгэ тэмдэг Эрх чөлаөний хонхыг чернилэн өнгөөр дүрсэлжээ. Дэвсгэртийг хөдөлгөхөд чернилэн өнгө нь ногооноор хувирч хонх нь үзэгдэхгүй болж АНУ-г үндэслэгчийн нэг Бенжамин Франклины дүрс л үлдэх юм.
Энэ бүхэн нь 100-тын дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс хагаална гэж Холбооны нөөцийн сан үзэж байгаа юм.
Одоо бол гүйлгээнд 1990-1996 онд үйлдвэрлэсэн дэвсгэртүүд явж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ дэвсгэртийн гуравны нэг нь АНУ-д эргэж орж иржээ. 100-тын дэвсгэрт бол АНУ-ын хамгийн том мөнгөн тэмдэгт юм.