Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Д.БАТЖАРГАЛ: УЛС ТӨРЧИД, ИРГЭД НЬ МӨНГӨ ШҮТЭХ ҮЗЭЛТЭЙ УЛС ОРОНД БОХИР МӨНГӨ ОРЖ ИРДЭГ
-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас тавьсан шаардлагын хугацаа дуусахад ердөө нэг сар л үлдлээ. Энэ хугацаанд дутагдлаа засч амжихгүй бол Монгол Улс хар жагсаалтад орчих юм биш биз. Манайхан амжиж өөрчлөлт хийж чадах болов уу?
-Монгол Улс хар жагсаалтад арай ч орох болоогүй байх гэж найдаж байна. УИХ-ын 76 гишүүн л мэднэ. Хоёрын хооронд асуудлаар завсарлага авч, ажил хойшлуулаад байх юм. Цаг хугацаа яваад л байдаг. Зориуд тэгээд байна уу ч гэж би харддаг. Энэ улс орны эдийн засаг, аюулгүй байдлыг хөндсөн чухал асуудлыг УИХ-ын гишүүд, улс төрийн намын бүлгүүд, ялангуяа МАН-ынхан яагаад хойш нь татаад байдаг юм бол... Уг нь, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Терроризмийн тухай хуульдаа олон улсын санхүүгийн гэмт хэрэг гарах нүх сүвийг хаах ёстой. Ийм хэрэгтэй тэмцэх тусгай байгууллага, албадаа бий болго гэж Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага тодорхой хэлсэн шүү дээ.
Ер нь, терроризм гэдгийг бид мэднэ. 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн барилгад халдсан. Манхеттан бол олон улсын худалдаа санхүүгийн төв. Үүнээс хойш олон улс оронд удаа дараа террорист халдлага болсон. Ингээд терроризм гэж юу вэ гэдгийг дэлхий нийтээр авч үзэж эхэлсэн. Терроризмд маш олон учир шалтгаан байна. Тухайлбал, шашны олон жилийн улбаа, улс орнуудын хоорондын мөргөлдөөн, хүчирхэг орнууд бодлогоо бусдад хүчээр тулган хүлээлгэх, тоталитор буюу дарангуйлагчийн дэглэмтэй улсууд, эдийн засгийн томоохон компани, корпорацуудын хоорондын өрсөлдөөн гээд олон зүйл байдаг. Энэ бүгдийн цаана мөнгө бий. Тэгэхээр дэлхий глобальчлагдсан нөхцөлд аль нэгэн газар хууль бусаар олсон мөнгөө санхүүгийн зах зээлээр дамжуулан гаргаад ирэхээр орлого нь цэвэр юм шиг болно. Өөрөөр хэлбэл, энэ орлогоо хаанаас олсноо тодорхойл гэхээр хууль бус эх үүсвэрээ хэлэхгүй шүү дээ. Хар тамхи зарж олсон гэхгүй нь лавтай. Иймд тэр хууль бусаар олсон мөнгөө санхүүгийн зах зээлд оруулна. Тэгээд эх үүсвэр нь хөрөнгийн зах зээлд маш амжилттай ажиллаж олсон ашиг шиг болчихож байгаа юм. Үүнийг л мөнгө угаах гэмт хэрэг гээд олон улсад тэмцэж байна.
-Далд эдийн засаг гэж ярьдаг. Тэнд л нөгөө хууль бусаар олсон хөрөнгө мөнгө эргэлдэж байдаг гэдэг. Үүнийг яаж илрүүлдэг юм бол?
-Эдийн засгийг хэд хэд хувааж үздэг. Бидний нүдэнд ил байдаг, айл өрхөд тусч байгаа орлогыг нэмээд гаргах нь бодит эдийн засаг юм. Далд эдийн засаг гэж бий. Үүнийг эдийн засагчид, статистикийн байгууллага тооцож чаддаггүй. Тооцож чаддаггүй энэ эдийн засгийг дотор нь хоёр хуваадаг. Хууль ёсны гэхдээ тооцохын аргагүй жижигхэн аж ахуйн эрхлэгчид байдаг юм. Түүний хойноос төр засгийн бүртгэлийн байгууллага хөөцөлдөхөөр асар их зардал гардаг болохоор нь орхидог. Тэгэхээр энэ эдийн засгийг албан бус гэж нэрлэнэ. Албан бус эдийн засагт жижиг худалдаачид, наймаачид, хувийн машинаар таксины үйлчилгээ үзүүлдэг хүмүүс орно. Үүнээс гадна хууль бус учраас ямар ч бүртгэлээс зугтдаг асар их хэмжээний хөрөнгө эргэлдэж байгааг сүүдрийн эдийн засаг гэнэ. Энэ эдийн засгийн орлого нь нөгөө хар тамхи, зэвсэг, хүний наймаа , авлига гээд хамгийн болохгүй, бүтэхгүй замаар олсон буруу гарын мөнгө байдаг.
-Манайд мөнгө угаах явдал хэр их гардаг гэж та үзэж байна вэ?
-Урьд нь 1990, 2000 оноос өмнө боломжгүй байсан. Учир нь, улс орнууд капиталист, социалист гэсэн системд хуваагдсан бүх зүйл хатуу хяналтад байлаа. Өнөөдөр дэлхийн санхүүгийн зах зээл даяарчлагдаж мөнгө угаах үүд хаалга улам нээгдсэн. Монгол Улс ч бас даяаршсан ертөнцийн нэг хэсэг. Тэгэхээр манайд мөнгө угаах гэмт хэрэг байхгүй, гарахгүй гэж хэлэх аргагүй. Их хэмжээний хөрөнгө мөнгө хаагуур яаж яваад байгааг манай улсын зохих байгууллагууд нь харж, анхаарч л байдаг байлгүй. Монголд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө угаагаад байгааг бид одоо л таниж мэдэж эхэлж байна. Одоо дуулиан тариад байгаа МИАТ, татварын албаны байцаагч хүн хэдэн тэрбумаар нь энд тэнд дансанд байршуулж угаах гэж байгаад амжилгүй баригдлаа. Тэр мөнгөө дотооддоо чаддаггүй юм гэхэд гадаадын банк, санхүүгийн зах зээл болон өөр хэд хэдэн газраар дамжуулж өөрийн оролцоотой компани, байгууллагын орлого болгож Монголдоо оруулж ирэхээр хууль ёсны орлого болно шүү дээ. Авлигатай тэмцэх газар төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүсийг хөрөнгө орлогын мэдүүлгээ өг гэж шаарддаг нь үүнтэй холбоотой. Төрийн өндөр албан тушаалтай хүн бол эрх мэдэлтэй. Ийм учраас эрх мэдлээ ашиглаад ямар ч шийдвэр гаргаж юу ч хийж магадгүй. Энэ нь маш аюултай зүйл. Тэгэхээр бохир мөнгө угаадаг улс оронд гадаадын хөрөнгө оруулалт, эрүүл саруул зөв бизнес хийдэг, харилцан ашигтай бизнес эрхлэх гэсэн хөрөнгө оруулагчид орж ирдэггүй юм.
-Монгол мөнгө угаадаг улс орны тоонд ороход их ойрхон байна л даа. Хөрөнгө оруулагчид манайхыг юу гэж дүгнэдэг юм бол?
-Терроризмыг асар их мөнгө дагадаг. Тэгэхээр эх үүсвэр болсон мөнгөний урсгалыг нь хаах учиртай. Олон улсын хэмжээнд банк, санхүүгийн зах зээлд мөнгө угаахыг таслан зогсоох, илрүүлэх ажлыг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага явуулж байгаа юм. Ялангуяа, Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдын хараанд өртсөн цөөхөн хүн амтай, тогтворгүй төртэй, авлигач улстөрч олонтой гээд ойлгогдсон. Мөн газрын доорх, дээрх маш их баялаг нь бусдын хорхойг хүргээд байгаа юм. Ийм улс орноор дамжиж мөнгө угаахад маш амархан. Тэгэхээр Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага зориуд манайд сануулж хэлээд байна. Та нар болгоомжтой бай, гэнэдэж болохгүй, танайхан ч бас дотроосоо авлига авч мөнгө угаагаад байна гэж... Үүнийгээ ч илрүүлээд эхэллээ. Энэ чинь сайн байна гэдэг. Манайх шиг саарал жагсаалтад байгаа улс доош ороход амархан. Монгол Улсын байгаа саарал жагсаалт нь хөрөнгө оруулагчдад өндөр эрсдэлтэй биш. Гэхдээ болгоомжтой бай гэсэн үг. Хамгийн дээд талд нь эрсдэлгүй, банк санхүүгийн зах зээл нь сайн засаглалтай, ил тод хяналттай төрийн албан хаагчид нь авлига авдаггүй улс орнууд багтсан байдаг. Тэгэхээр манай улс саарлаас хар руу орвол туйлын харамсалтай. Өнөөдөр хориотой жагсаалт Ирак, Хойд Солонгос байдаг. Энэ улсуудад олон улсын санхүүгийн ямар ч байгууллага хөрөнгө оруулалт хийдэггүй. Үүний дээр хар жагсаалтад орсон орнууд бий. Өөрөөр хэлбэл, тэднийг хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй гэдэг. Олон улсын байгууллагынхан манай улсад ирэхдээ Вьетнам улс энэ ангилалд орсон гэж мэдээлсэн. Энэ улс 80, 90 сая хүн амтай, Зүүн өмнөд Азийн коммуннист дэглэмтэй орон. Хятадын замналаар зах зээлээ хөгжүүлж байна гээд байсан. Вьетнамын эдийн засаг 2008, 2009 онд өндөр өсөлттэй дэлхийн хөрөнгө оруулагчдийг татаж байв. Гэтэл тэнд хууль бус асар их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байж. Ингээд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хараанд орж мөнгө угаадаг нь илэрч хар жагсаалтад орсон юм. Үүнээс хойш эдийн засгийн өсөлт нь саарч, ард олны амьдрал нь хүнд болсон. Магадгүй, Монголд вьетнамчууд ирж, хараар ажиллан машин тэрэг засаад байгаа нь тэнд амьдрал муудсаных байх.
-Тэгэхээр Монгол Улс тэр хар жагсаалтаас яаж холдож чадах вэ?
-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагынхан тодорхой хэлсэн. Тухайлбал, хэд хэдэн хуульдаа тодорхой өөрчлөлт оруул гэсэн шаардлага тавьсан. УИХ-аар одоо ярилцаж байгаа Эрүүгийн багц хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэмэлт өөрчлөлтөд мөнгө угаах гэмт хэргийн эсрэг зүйл заалтууд орж байгаа байх гэж бодож байна. Ялангуяа, Хууль зүйн сайдын оруулж буй хуульд Цагдаагийн албыг дотор нь хуваасан. Хуучин ЦЕГ-т Эрүүгийн болон Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх бүтэц байв. Харамсалтай нь, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөн байцаагчдын мэдлэг чадвар хүрдэггүй байсан. Ер нь, зохион байгуулалттай, авлигын шинж чанартай, терроризм, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх албыг тусад нь байгуулах учиртай. Гэхдээ мэргэжлийн өндөр төвшинд бусад улс оронтай хамтарч ажиллах ёстой. Мөнгө угаах, террорзимтэй тэмцэх олон улсын байгууллагын төлөөлөгчид сануулга өгснөөс хойш хоёр жил болж байхад өдий болтол үүнийг хийлгүй яагаад явав гэдэг асуулт гарч ирж байна. Тэр үеийн төрийн өндөр албан тушаалтнууд, Хууль зүйн сайдад нь анхааруулж сануулсан байхад яагаад ажил хэрэг болгоогүй юм бол. Магадгүй, хийх сонирхолгүй байсан байж болно. Сануулга өгөхдөө эхлээд бүр 18 сарын хугацаа өгсөн юм билээ. Тэгээд манайхан сонгууль болно, хугацааг нь хоёр жил болгож өгөөч гэж гуйгаад ирэх зургадугаар сарын 1 болтол хойшуулсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль гээд улстөрчид ухаанаа алдчихлаа. Нөгөө талаар, Эрүүгийн хуулийн багц өөрчлөлтөд саад болох гээд байгаа үйлдэл нь өөрсдийнхөө гэмийг далдлахаас гадна Монгол Улсыг хар жагсаалтад оруулчихаад “Харж байна уу. Энэ Шинэчлэлийн Засгийн газар, АН ийм л зүйл хийдэг юм шүү дээ” гэж ард түмний тархийг угаах вий дээ. Тэгэх гээд л хойш татаад байж магадгүй.
-Мөнгө угаах гол суваг нь банк, санхүү, хөрөнгийн зах зээл. Тэгэхээр манай улс үүнийг яаж хянах хэрэгтэй вэ?
-Монгол Улсын Терроризмын эсрэг хуулиуд, Терроризмтэй тэмцэх тухай хуульд банк, санхүүгийн байгууллагад тавих хяналтыг чангатгах ёстой. Манайд үндсэндээ хоёр байгууллага л энэ хяналтыг тавьж байгаа. Энэ нь, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк юм. Төв банк арилжааны банкууддаа маш сайн хяналт тавьж байх ёстой. Арилжааны банкууд ч гэсэн мөнгө угаах үйл ажиллагаанд оролцвол уг банк тэр чигтээ үгүй болно гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдөр манай арилжааны банкууд дандаа компанийн зарчмаар яваад байгаа юм. Гэтэл арилжааны банк гэдэг түмэн олны итгэлд тогтдог онцгой байгууллага. Зөвхөн ашиг олохын төлөө явдаг компани биш. Иймд арилжааны банк байгуулах асуудалд өөрчлөлт хийх цаг болсон гэж би боддог. Яагаад гэвэл, ХХК гэдэг бол цөөхөн хүний өмч. Ийм банк цөөхөн эздийнхээ удирдлагаар л явна. Энэ нь их эрсдэлтэй юм. Ийм байж болохгүй. Банк байгуулах гэж байгаа бол Компанийн тухай хуулиас өөр хуулиар зохицуулах учиртай. Үүсгэн байгуулагч нь ХХК биш арай өөр зохицуулалт хийх ёстой гэж бодож байна. Ингэж байж банкны систем илүү найдвартай, эрүүл зөв явдалтай байх болно.
Мэдээж, Монголбанк арилжааны банкуудаа харж хянаж л байгаа. Гэхдээ ийм өөрчлөлт хийх нь зүйтэй. Энэ бол улс орон, банк, харилцагчдын хувьд ч чухал ач холбогдолтой зүйл юм. Өөрөөр хэлбэл, банк олон нийтийн итгэлийг хүлээж хөрөнгө татан зээл олгож байдгийн хувьд ил тод засаглалтай, хариуцлагатай байх учиртай. Ийм л хууль эрх зүйн орчин дутагдаад байна. Нөгөө талд нь хөрөнгийн зах, үнэт цаасны компани гэж бий. Үнэт цаасны компаниуд Монголын хөрөнгийн зах зээлээс арилжаа хийхдээ болгоомжтой хандахгүй бол болохгүй. Яагаад гэвэл, авлига, хууль бус аргаар олсон мөнгөөрөө манай хөрөнгийн зах зээл зарагдаж байгаа хувьцаануудыг авчихаж магадгүй юм.
Тэгээд түүнийгээ эргүүлж зараад цэвэр болчихно шүү дээ. Тэгэхээр манай Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо, Хөрөнгийн бирж арилжаанд оролцож байгаа байгууллагууддаа маш сайн хяналт тавих ёстой. Дараагийн нэг чухал зүйл бол зээл олгодог санхүүгийн байгууллагууд. Бид Хадгаламж зээлийн хоршоод яаж дампуурсныг мэднэ. Үүнийг бас л мөнгө угаасан хэрэг гэдэг шүү дээ. Үнэний хувь байж болно. Яахаараа хууль батлаад, өндөр хүү амлан гэнэт дампуурчихдаг юм. Би хувьдаа хадгаламж зээлийн хоршоод мөнгө угаасан байх гэж харддаг. Мөн зээл олгоод байгаа Банк бус санхүүгийн байгууллага байна. Санхүүгийн зохицуулах хороо үүнд бас хяналт тавих хэрэгтэй. Тэр хөрөнгийн эх үүсвэр нь цэвэр үү, бохир уу гэдгийг ялгах эрх зүйн тогтолцоог бий болгох учиртай.
-Банк, санхүүгийн байгууллагынхан гүйлгээ хийхдээ энэ буруу гарын мөнгө байна гэдгийг шууд тодорхойлж мэдэх боломжгүй биз дээ. Үүнийг ямар аргаар илрүүлэх вэ?
-Эзнээс нь асууж эх үүсвэрийг нь тодорхойлох ёстой. Хэн нэг хүн цүнх дүүрэн мөнгө бариад ирвэл болгоомжил гэсэн үг. Манайхан мөнгө харахаараа нүд нь томроод за гээд бараг мөргөж сөхрөөд уначих нь даа. Гэтэл үүний цаана ямар гээч гай чирэх вэ гэдгийг л бодож бай гээд байгаа юм. Монголчууд ерөнхийдөө мөнгөнд бишрэх, шүтэх үзэлд автчихлаа. Энэ нь ганц манайд бий болж байгаа зүйл биш. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд бүгд л хоёр, гурван зуун жилийн өмнө мөнгөнд бишрэх үзлийг дамжиж ирсэн. Ийм үзэлтэй хүмүүс өнөө мөнгөндөө орооцолдоод амьдрал нь хамгийн муу муухайгаар төгсдөг жамтай. Жишээ нь, АНУ-ыг бий болгохын тулд алтны төлөө яаж тэмцэлдэж бие биенээ алж хяддаг байсан түүхэн гашуун сургамж байдаг. Тэгэхээр мөнгөнд шүтэх үзэлтэй улс оронд бохир мөнгө орж ирдэг. Мөнгөнд дуртай хүмүүс чинь шүүрээд л авна. Зүгээр нэг банк санхүүгийн байгууллагын ажилтан, брокер диллерүүд битгий хэл манай төрийн түшээд урдаас мөнгө нэхэх гээд байдаг болсон юм биш үү. Ингэж мөнгөнд шүтэх үзэл олон жил ужгирсан болохоор л том том авлигын хэрэг гардаг байх. Мөнгө шүтэж амьдрах ёстой юм биш үү, энэ чинь хэвийн зүйл гэсэн ойлголттой хүн олон болчихож.
Тэгэхгүй гэснийгээ чи ер нь тэнэг юм уу, хүмүүс ингэж л амьдарч байхад гээд л бие биеэ хатгадаг, ятгадаг шиг байгаа юм. Тийм учраас энэ олон залуус мөнгөний араас хошуурах болж. Үүнийг цэцэглүүлсэн улс төрийн хүчин одоо идээ бээр нь гарах гээд байж ядаж байна. Ийм байдалд хүргэчихээд цэвэр сайхан тусгаар тогтнол авч ирсэн гээд суугаад байгааг юу ч гэхэв дээ.
Дэлхий нийтэд мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхээр ажилладаг Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага 2011 оны зургадугаар сард Монгол Улсыг “Стратегийн томоохон дутагдалтай орон” гэж үзэн саарал жагсаалтад түр оруулсан.
Тэгэхдээ саарал жагсаалтаас гарч, стратегийн дутагдлаа засах хоёр жилийн хугацаа өгсөн билээ. Энэ талаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Батжаргалтай ярилцлаа.

Т.Жанцан
0 Сэтгэгдэл