Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Н.Батбаяр: Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ирэх сард бондоос хөрөнгө оруулна
Ерөнхий сайд Н.Алтанхуяг улс орны эдийн засгийн өнөөгийн байдпын талаар өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаан дээр товч мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр гишүүд бүс нутгийг хөрөнгө оруулалтаар хэрхэн дэмжих мөн түүнчлэн бондын мөнгөөр хэдийд, ямар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тодруулж байсан юм. Мөн “Чингис” бондын хөрөнгийг үйлдврэлэл рүү түлхүү оруулахыг Засгийн газарт сануулж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Чингис” бондын хөрөнгийг үйлдвэрлэл рүү оруулмаар байна. Ер нь шороо, чулуу зөөхөө зогсоох цаг болсон. Дарханы төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэрт хөрөнгө оруулснаар жилд 800-аас нэг тэрбум ам.доллар Монголд төвлөрөх боломж бүрдэнэ. Энэ мөнгөөр бондын хүү, зээлийг төлөх боломжтой. Ингэж мөнгө нь хурдан хугацаанд, бодитоор орж ирэх төмөрлөгийн нойтон баяжуулах үйлдвэрлэл рүү бондоос хөрөнгө оруулахад Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Дарханы төмөрлөгийн нойтон баяжуулалтын үйлдвэрт яг хэзээ бондоос хөрөнгө оруулах вэ. Энэ дөрөвдүгээр сард багтах уу” гэж асуулаа. Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Энэ асуудалд анхаарал хандуулж байгаа. Гурван яамнаас ажлын хэсэг гарсан. Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн гаргах нь Засгийн газрын зорилго учраас шийдэгдэх нь гарцаагүй. Ямар ч байсан дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр хөрөнгийг шийднэ” гэлээ. Өөрөөр хэлбэл, Дарханы төмөрлөгийн Нойтон баяжуулалтын үйлдвэрийн хөрөнгө оруулалт ирэх сар гэхэд шийдэгдэхийг салбарын сайд хэллээ.
0 Сэтгэгдэл