Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
V цахилгаан станц барих газрыг олгожээ
Нийслэлийн эрчим хүчний эх үүсвэр болох V цахилгаан станцыг хаана барих эсэх нь тодорхойгүй, газар олдохгүй байна гэх үндэслэлээр бэлтгэл ажил нь хангагдахгүй байсан. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Урган наран хорооллын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийг 43 га газрыг “Улаанбаатар дулааны V цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгожээ. Мөн захирамжид Улаанбаатар дулааны V цахилгаан станцын барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг боловсруулсны дагуу зураг төслийг батлах, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Н.Нацагдоржид, газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулах, гэрчилгээ олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар Ш.Төмөрбаатарт даалгасан байна.
0 Сэтгэгдэл