Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хятадын хиймэл дагуул хамгийн хямд

Газрын баялгаас цаашгүй жижиг гэж болохоор улсууд сүүлийн жилүүдэд өндөр технологи, түүний дотор сансрын салбарт илүүтэй анхаарал тавих боллоо. Үүний нэг жишээ нь, манай улсын холбогдох албан тушаалтнууд “Боинг” корпорацын сансрын салбар хариуцсан салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцсан явдал юм.

1957 онд дэлхийн түүхэн дэх хамгийн анхны хиймэл дагуул “Спутник”-ийг оросууд сансарт хөөргөсөн цагаас хойш саяхныг хүртэл хоёр улс л энэ салбарт давамгайлж байв. Нэг нь АНУ, нөгөөх нь хуучин ЗХУ, одоогоор энэ улсын дийлэнх хүчин чадлыг өвлөн авсан ОХУ. Энэ хоёр улс нэгэн үе сансрын салбарт хэн тэргүүлж, түрүүлэх вэ гэдэгт маш хүчтэй өрсөлдсөн. Нэгэн үе бүх л үзүүлэлтээр оросууд тэргүүлж, америкчууд хоёрдугаарт орсоор явсан. Жишээлэхэд, дэлхийн хамгийн анхны хиймэл дагуулыг Орос хөөргөсөн. Оросууд сансарт хамгийн анх хүн хөөргөсөн. Оросууд хамгийн анх эмэгтэй хүн сансарт хөөргөсөн. Сарны анхны хиймэл дагуулыг хөөргөж, дэлхий рүү хардаггүй талын зургийг авсан анхны улс Орос. Задгай сансарт сансрын нисгэгчээ гаргасан анхны улс нь мөн л Орос. Саран дээр автомат төхөөрөмж буулган шинжилгээ хийсэн анхны улс нь бас л Орос байв. Ангараг руу, Сугар гараг руу судалгааны хөлөг хөөргөж амжилттай газардуулан зураг авсан анхны улс нь бас л Орос. Удаан хугацаанд ажиллах чадвартай сансрын станцыг сансарт байгуулсан улс нь мөн л манай хойд хөрш.
Америкчууд тухай бүрт ямагт удаах байранд орж мөнгөн медаль авсаар ирсэн. Ингэсээр харин саран дээр хамгийн анх хүн буулгаж алтан медаль авснаар байдал нэлээд өөрчлөгдсөн юм. Цаашдаа, Америкчууд нь цахим техник, технолгийн төвшинд үсрэнгүй хөгжил хийснээр олон дахин ашигладаг анхны хөлөг “Шатл”-ыг сансарт хөөргөн ээлжит удаа алтан медаль авсан. Мөн сансрын автомат ажиллагаатай хиймэл дагуулын төвшнөөрөө оросуудаас хол  илүү давсан юм. Америкийн батлан хамгаалах зориулалттай нэгэн хиймэл дагуулын талаар оросууд хошигнохдоо “Оросын хаа нэгтээ цай чанах гээд цахилгаан зуух асаахад л мэдэрч чадна“ гэж үнэлсэн байдаг. Дараагийн нэг жишээ нь та бидний мэдэх GPS буюу байршил тогтоох систем юм. Анх байлдааны зориулалттай байсан энэ системийг прагматик сэтгэлгээтэй америкчууд өдөр тутмын амьдралд өргөнөөр ашиглах болсноор бас л алтан медаль авсан юм. Оросуудын байршил тогтоогч систем ГЛОНАСС нь хэдхэн жилийн өмнөөс л ажиллаж эхэлсэн.
Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн үсрэнгүй хөгжил хийсэн Хятад энэ өрсөлдөөнд хүч түрэн орж ирсэн юм. Зүгээр ч нэг орж ирсэнгүй, өөрийн гэсэн сансрын нисгэгчээ, өөрсдийн пуужингаар хөөргөв, байршил тогтоогч өөрийн гэсэн системээ байгуулж эхлэв. Газрын баялаг ихтэй орнуудтай хамтран ажиллах явцдаа өөрсдийн байгуулж бүтээсэн хиймэл дагуулыг санал болгодог болсон. Нигерт гэхэд л өөрсдөө хиймэл дагуул хийж өгөөд, өөрийн пуужингаар сансарт хөөргөж бэлэг барьсан. Венесуэль ч мөн адил анхны хиймэл дагуулаа Хятадаас худалдан авч сансарт гаргаж байлаа.

Точвхондоо, энэ гурван улсын сансрын технологийг хиймэл дагуулын төвшинд авч харьцуулбал Америкийнх нь өндөр технологи, нарийвчлалтай гэдгээрээ давуу. Оросынх ямар ч нөхцөлд гацалгүй ажиллах найдвартай гэдгээрээ давуу. Хятадынх нь энэ хоёрын завсраар хямд үнэтэй гэдгээрээ давуутай.

Зөвлөлт задран унасны дараагаар сансрын салбар нь өрсөлдөөнийх гэхээс илүү­тэйгээр хамтын ажил­лагааны талбар болоод байгаа. Тиймээс бид аль нэг талыг хэт баримтлан туйлшралгүйгээр бүх боломжийг нарийвчлан судлах нь хамгийн зүйтэй. Тэгэхээр удалгүй “Боинг” корпорацын төлөөлөгчдийг урьж уулзсантай адилаар Оро­сын “Роскосмос” корпорац, Хятадын сансрын уудмыг судлах төвийн мэргэжилтнүүдтэй уулзах байх гэж найдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан