Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Орхон голын боомтыг 3.5 сая ам.доллараар барина
Аливаа улс өөрийн газар нутаг дээгүүр урсан өнгөрч байгаа усаа ашиглах эрхтэй байдаг. Ингэхдээ нийт усны 10-12 хувийг ашиглах олон улсын хууль дүрэм бий. Хэрэв Орхон гол дээр боомт бариснаар нийт усны гурван хувийг л ашиглах тооцоо судалгаа гараад байна. Орхон гол дээр боомт байгуулах боломжтой хэд хэдэн газар бий аж. Үүний нэг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт байрлах Хавчуурын аман дахь Нарангийн хөндлүүр юм. Мөн Улаан хунх, Дулаан харын хөндлүүрийг боомт байгуулахад тохиромжтой гэж усны мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Биднийг газар дээр нь очиход дээрх хөндлүүр орчим галт уулын гаралтай базарт чулуутай тул геологи талаасаа усан боомт байгуулахад тохиромжтойг илтгэж байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Усан боомт байгуулна гэхээр голын урсацыг тасалдуулж чиглэлийг нь өөрчилнө гэсэн үг биш. Хүмүүс голын гольдролыг өөрчилж суваг шуудуу татах төдийгөөр ойлгодог нь нууц биш юм. Гол дээр усан сан бүхий байгууламж барьж бороо, цас, үерийн усыг хурааснаар тариалан, мал аж ахуй, унданд ашиглахыг усан боомт гэдэг. Боомт байгуулж, усан санд ус хуримтлуулснаар усны түвшин буурч, багасахгүй харин ч гантай жилүүдэд хэвийн урсах боломжоор хангагдаж байгаа юм. Орхон гол дээр 300 метрийн урт, 70-80 метр өндөр боомт байгуулснаар Орхон голын хэвийн урсацыг хангаж, усны хуримтлал бий болгоно. Хуримтлалаа орон зайн хувьд шилжүүлэх хуваарилна. Үүний дараа аймаг дамжуулан ашиглах юм. Сэлэнгэ мөрнөөс секундад 300 шоо метр ус Байгаль нуур руу цутгадаг. Боомт байгуулснаар үүний 46 шоо метр секунд ус буюу 0,8 хувийг ашиглах тухай яригдаж байгаа юм.
Манай улсад байгалийн усны нөөцийг хуримтлуулах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Томоохон голууд дээр бороо, цас, үеийн усыг цуглуулаад бага, дунд, том хэмжээний усан сангуудыг байгуулж, үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйд ашиглах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар бид газар тариалангийн үйлдвэрлэл, мал аж ахуйд газрын доорхи гүний ус ашигладаг. Гүний ус ашиглах нь зардлын хувьд өндөр өртөгтэйгөөс гадна нөөц багасч байгаа. Тиймээс цаашид гүний усаа нөөцөлж хойч үедээ хадгалах асуудлыг ярих цаг нь болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Орхон голд урсацын тохируулга хийх” төслийн техникийн албан даалгавар өгөх ажлын хэсгийнхэн Орхон гол дээр ус цуглуулах судалгааны чиглэлээр газар дээр нь ажиллажээ. Техникийн албан даалгавар гарсны дараа Орхон гол дээр боомт байгуулах талаархи судалгаанд шаардагдах 3.5 сая ам долларын хөрөнгө оруулалтыг Дэлхийн банкнаас санхүүжүүлэх юм. Мөн Эрдэнэт хотын усан хангамжийн технологитой танилцав.
Нарангийн хөндлүүр боомт байгуулахад тохиромжтой газрын нэг
Аливаа улс өөрийн газар нутаг дээгүүр урсан өнгөрч байгаа усаа ашиглах эрхтэй байдаг. Ингэхдээ нийт усны 10-12 хувийг ашиглах олон улсын хууль дүрэм бий. Хэрэв Орхон гол дээр боомт бариснаар нийт усны гурван хувийг л ашиглах тооцоо судалгаа гараад байна. Орхон гол дээр боомт байгуулах боломжтой хэд хэдэн газар бий аж. Үүний нэг нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт байрлах Хавчуурын аман дахь Нарангийн хөндлүүр юм. Мөн Улаан хунх, Дулаан харын хөндлүүрийг боомт байгуулахад тохиромжтой гэж усны мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Биднийг газар дээр нь очиход дээрх хөндлүүр орчим галт уулын гаралтай базарт чулуутай тул геологи талаасаа усан боомт байгуулахад тохиромжтойг илтгэж байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Усан боомт байгуулна гэхээр голын урсацыг тасалдуулж чиглэлийг нь өөрчилнө гэсэн үг биш. Хүмүүс голын гольдролыг өөрчилж суваг шуудуу татах төдийгөөр ойлгодог нь нууц биш юм. Гол дээр усан сан бүхий байгууламж барьж бороо, цас, үерийн усыг хурааснаар тариалан, мал аж ахуй, унданд ашиглахыг усан боомт гэдэг. Боомт байгуулж, усан санд ус хуримтлуулснаар усны түвшин буурч, багасахгүй харин ч гантай жилүүдэд хэвийн урсах боломжоор хангагдаж байгаа юм. Орхон гол дээр 300 метрийн урт, 70-80 метр өндөр боомт байгуулснаар Орхон голын хэвийн урсацыг хангаж, усны хуримтлал бий болгоно. Хуримтлалаа орон зайн хувьд шилжүүлэх хуваарилна. Үүний дараа аймаг дамжуулан ашиглах юм. Сэлэнгэ мөрнөөс секундад 300 шоо метр ус Байгаль нуур руу цутгадаг. Боомт байгуулснаар үүний 46 шоо метр секунд ус буюу 0,8 хувийг ашиглах тухай яригдаж байгаа юм.
Эрдэнэтийн хүн ам өссөн ч Сэлэнгэ мөрний усны нөөц буурахгүй
Эрдэнэт хотыг усаар хангаж, Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн усан хангамжийн асуудлыг шийдэж чадсан байгууламжтай танилцсан юм. ЗХУ-ын үед Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хүрээнд төрөлжилт хийгээд Орос Монгол хоёр хамтран Эрдэнэт үйлдвэрийг байгуулахаар болж усан хангамжийн системийн байгууламжийн ажлыг 1972 оноос эхлүүлж байжээ. Усан хангамжийн систем 1976 онд ажилласнаас хойш 37 дахь жилдээ хэвийн ажиллаж Сэлэнгэ мөрний усны түвшин хэвийн хэмжээнд байна. Тус систем хоногт 58 мянган шоо метр ус хуримтлуулж байгаагийн 15 000 шоо метрыг ахуйн усны хэрэгцээнд зориулагддаг. Харин үлдсэн хувийг үйлдвэрлэл бусад зүйлд ашигладаг байна. Тус систем бүрэн хүчин чадлаараа ажиллавал хоногт 108 мянган шоо метр ус хуримтлуулах чадалтай. Одоогоор 50 хувийн хүчин чадлаа ашиглаж байгаа аж.
Эрдэнэтийн усан хангамжийн байгууламжид усны нөөц, нэвчилт, ууршилт зэрэг бүх талын судалгааг 2003-2006 онд ОХУ, Голланд, Монгол эрдэмтэд хамтран хийжээ. Энэ судалгааны хүрээнд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, устай холбоотой тооцоолол, усан хангамжийн шинэчлэл, системийг боловсронгуй болгох санал дүгнэлт гэсэн үндсэн дөрвөн зүйлийг шийдсэн байдаг.
Энэ систем Эрдэнэт үйлдвэрээс 63 км-ийн зайтай байрладаг. Сэлэнгэ мөрний дагуу хоорондоо 83 метрийн зайтай 14 худаг бий. Усны гүн 43 метр. Хамгийн их ашиглалтын ундрага нь 100 литр секунд гэж тогтоожээ. Ус цуглуулах талбай нь голын дагуу 2300 метр газрын доогуур уртаашаа 1000 метр юм. Усны түвшингийн бууралтыг тооцох нь хамгийн чухал үзүүлэлтийн нэг. Тухайлбал, 12 цооногийг 22.00-06.00 цагт ажиллуулахад ундрага нь 1200 литр/сек аж. Энэ нь 20 сая гаруй шоо метр ус юм. Ийм ундрагаар усыг авахад түвшингийн бууралт таван метрээр буурч байжээ. Энэ нь нөхөн сэргээх чадвар өндөр байгаагийн илрэл юм. Анхны тооцоонд 16-23 метр буурахыг зөвшөөрсөн байдаг аж. Гэхдээ одоогоор 5.5 метрийн бууралттай байгаа учраас санаа зовохгүй байж болох юм байна. Эрдэнэт хотын байранд амьдардаг нэг хүн хоногт дунджаар 230 литр ус хэрэглэдэг гэж тооцдог байна. 80 мянган хүн ам хоногт 22000-25000 шоо метр ус хэрэглэдэг аж. Харин үйлдвэрлэлд 45.900 шоо метр ус хэрэглэдэг бол нийт 68000 шоо метр болж байна. Судалгаа хийж байх үед хүн амыг 2024 он гэхэд 93000 болно гэж үзэж усны хэрэглээг 74.4 00 шоо метр байхаар тооцоо гаргажээ. Усны хэрэгцээ ихэссэн ч Сэлэнгэ мөрний урсац, нөөцөд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

0 Сэтгэгдэл
bid
Usgvi boloh yum bna daa.
2013.04.18