Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Б.Энхмандал: Өдөрт 10-12 тонн ажиллсан тосноос 7-8 тонн дизель түлш гаргаж авна


Өнөөдөр Багахангай дүүрэгт хаягдлаас шатахуун гаргаж авах үйлдвэр нээгдлээ. Энэ үеэр “Алтан оршихуй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхмандалаас хог хаягдалаас шатахуун гаргах үйлдвэрийнх нь талаар тодрууллаа.


Т.Жанцан

-Хог хаягдалаар шатахуун үйлдвэрлэнэ гэлээ. Тэгэхээр ямар хог хаягдал ашиглах вэ?
-Манай компани 2011 онд байгуулагдсан. Дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани. Байгаль орчин хамгаалах чиглэлээр олон жил ажиллаж байгаа. Хаягдал хуванцар, дугуй, ажиллсан тос гэсэн гурван төрлийн түүхий эд боловсруулна. Ингээд дизель түлш, бензин үйлдвэрлэх юм. Гарсан бүтээгдэхүүний дээжийг шинжилхэд “Евро-4” стандарт хангасан. Цаашдаа бүх төрлийн хаягдал түүхий эд боловсруулах төлөвлөгөө бий.

-Жилд хэчнээн тонн шатахуун үйлдвэрлэх вэ?
-Өдөрт 10-12 тонн ажиллсан тос боловсруулж 7-8 тонн дизель түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Нэг литр шатахууны ямар үнэтэй байх бол?
-Одоогоор хэлэх боломжгүй. Гэхдээ зах зээлийн одоогын үнээс арай хямд байна.

-Түүхий эдээ яаж татаж авах вэ?
-Хаягдал хуванцар, дугуй, ажиллсан тосны нөөц бүрдүүлж байна. Одоогоор сар гаруй ажиллах түүхий эд цуглуулсан. Манай үйлдвэрт хэрэглэх түүхий эд ихээр гаргадаг компаниудтай хамтран ажиллахаар болсон юм.

-Түүхий эдээ ямар үнээр бэлтгэж байна вэ?
-Хаягдал дугуйг нэг кг-ыг нь 30-50 төгрөгөөр авч байгаа. Ус холиогүй цэвэр ажлласан тос  литрыг нь 300-350 төгрөгөөр худалдаж авдаг.

-Танай үйлдвэрт хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Манай “Ахуй мандал” үйлдвэрт 40-50 хүн ажиллаж байна. Үйлдвэр бүрэн автомат. Хоёр хүн л үйлдвэрийн орчинд ажиллана.

-Энэ үйлдвэрийн технологи үйлдвэрлэлд хэр нэвтэрсэн байдаг юм бол?
-Манайх шиг иймэрхүү  үйлдвэр дэлхийд олон бий. Бид маш олон технологиос хамгийн сүүлийн үеийнхийг нь сонгож авсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг монгол инженерүүд угсарсан юм. Ер нь энэ үйлдвэр манайд л шинэ болохоос биш бараг бүх оронд байдаг.

-Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Оруулсан хөрөнгөө хэдий хугацаанд нөхнө гэж тооцож байна вэ?
-Нийт 2-3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.   Энэ мөнгөө богино хугацаанд нөхөх боломжтой.

-Үйлдвэр ажиллаад эхэлснээр байгаль орчинд яаж нөлөөлөх бол?
-Байгаль орчинд хор нөлөөгүй. Үйлдвэрийн хаягдлаа эргэн ашиглах боломжтой юм. Өөрөөр хэлбэл хаягдал гарахгүй үйлдвэр.

1 Сэтгэгдэл
Холбогдох утасны дугаар байна уу
Эрдэнэтэд ийм үйлдвэр байдаг шдээ. Байгуулагдаад 5 жил гаран болж байгаашд.Өдөрт 15 тоннийг гаргадаг гэсэн. Энэ ч нээх Монголд шинэ юм биш шүү дээ.
Эрдэнэтэд ийм үйлдвэр байдаг шдээ. Байгуулагдаад 5 жил гаран болж байгаашд.Өдөрт 15 тоннийг гаргадаг гэсэн. Энэ ч нээх Монголд шинэ юм биш шүү дээ.
oryylsan xurungu oruulaltaa arai ch dee xellee 2-3 terbum gej yugaa xelne vee ... mash nariin tootsooti xelmeer dee 2-3 terbum gexeer chin 1 terbumaa yax gej bgaa yum bee ?
Сайхан мэдээ байна дааа
altanhuyag bishee huvi hun hj bga ajil
алтанхуягийн хийж байгаа ажил уу. тэгмээр дээ
Хамгийн их уншсан