Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Экспортын нүүрсний үнэ буурах нь

Энэ оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хугацаанд Хятадын ДНБ-ий өсөлт 7.7 хувь байсан тухай тус улсын статистикийн товчоо мэдээлэв.  Гэтэл шинжээч нар энэ үзүүлэлтийг найман хувь байна гэж тооцоолсон байсан юм. Ингэснээр өмнөх улирлын үзүүлэлтээс 1.9 хувиар өснө гэсэн тооцоо батлагдсангүй, ердөө 1.6 хувиар нэмэгдэх болжээ. Түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9 хувиар нэмэгдсэн. Уг нь, 10 хувь байна гэж найдаж байсан юм. Ийнхүү Хятадын эдийн засгийн өсөлт найдаж байсан хэмжээнд хүрээгүй болохоор дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэд ихээхэн таагүй нөлөө үзүүлж эхэллээ. Цаашдаа эрэлт буурах магадлал өндөр болсонтой холбогдуулан дэлхийн зах зээл дэх төмрийн хүдэр, газрын тосны үнэ унав. Үүний дээр сүүлийн үед Хятадын ган үйлдвэрлэлийн хэмжээ дээд цэгтээ тулсан атал бодит хэрэглээ нэмэгдэхгүй байгаагаас ган, ширэм цутгах үйлдвэрүүдийн ачаалал багасна. Ачаалал багасахын хэрээр нүүрсний эрэлт, үнэ дагаж буурах нь гарцаагүй. Хятадын компаниудын агуулахын нүүрсний нөөц оны эхээр нэмэгдсэн тул нэгдүгээр улиралд худалдан авалтаа багасгасан бол хоёрдугаар улиралд бүр зогсоож магадгүй байдал үүсчээ. Үүний дээр Хятадын эрх баригчид төмөрлөгийн үйлдвэрүүдээ өөрийн нутагт олборлосон нүүрсээ илүү хэрэглэж эхлэх ёстой гэж мэдэгдсэн нь манайх гэх мэт улсаас импортолж байгаа нүүрсний хэмжээ багасгана гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан