Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Валютын нөөц буюу эдийн засгийн амь тариа


Хятад гурван их наяд, ОХУ 400 тэрбум ам.долларын нөөцтэй


Улсын валютын нөөц бол нийт ард түмний баялаг. Өнөөдөр гадаад валютын нөөцгүй орон гэж байдаггүй. Харин энэ нөөцөө хэрхэн бүрдүүлэх, ямар зардлаар яаж хадгалах вэ гэдгээ л сайн тооцох учиртай. Өмнө нь, улс орнууд валютын нөөц бүрдүүлэхдээ богино хугацаатай гадаад өрийг 100 хувь төлөх, импортын гурван сарын хэрэгцээг бүрэн санхүүжүүлэх, эдийн засагтаа байгаа нийт мөнгөний 20 хувьтай тэнцэж байх гэсэн харьцааг чухалчилж үздэг байжээ. Гэтэл энэ ойлголт 2008 оны эдийн засгийн хямралаар өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, хэт их хэмжээний нөөц бүрдүүлж болно. Гэвч түүний зардал нь тэр хэмжээгээр өсч, алдагдал хүлээнэ. Бага байхаар хямралын үеэр модоо барин хоцрох эрсдэлтэй. Иймд боломжийнхоо хэрээр л нөөц бүрдүүлэх болов.

Өнөөдөр Азийн хөгжиж буй орнуудын гадаад валютын нөөц дээр дурдсан харьцаануудаас хэд дахин илүү гарчээ. Жишээ нь, энэ орнууд нийт долоо орчим их наяд ам.долларын нөөц бүрдүүлсэн байдаг. Хятад улс гэхэд гурван их наяд ам.долларын нөөцтэй. Харин сүүлийн үед зардал нь толгойн өвчин болсон гэнэ. АНУ-ын валютын хүү 5.5 хувь байхад Хятад нөөцөөсөө зардлаа дараад ашиг олдог байж. Гэтэл АНУ-ын хүү буурч, Хятадын гадаад валютын нөөц бүрдүүлэх зардал нь ашиг олох битгий хэл алдагдал хүлээхэд тулжээ. Иймд хятадуудад нөөц бүрдүүлэх зардлаа хэрхэн багасгах асуудал тулгараад буй аж. Өөрөөр хэлбэл, АНУ-ын валютын хүү 0 болоход Хятадын дотоодын хүү гурван хувь гэж бодъё. Тэгэхээр Хятадын гадаад валютын нөөц бүрдүүлэх зардал -3 болно. Энэ нь, тус улс гадаад валютын нөөцийн зардлаасаа хүлээж буй алдагдал юм.

Монголбанк дөрвөн тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Энэ нөөц манай улсын эдийн засаг болон  валютын ханшийн тогтвортой байдлаа хангах, богино хугацаатай гадаад өрөө барагдуулах, нэн шаардлагатай үед импортоо санхүүжүүлэх гээд олон зүйлд хангалттай хүрэлцэх ажээ. ОХУ эдүгээ 400 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Уг нөөцийнх нь өчүүхэн хэсэг нь алт гэдэг. Хойд хөршийн эдийн засаг дэлхийд нэлээд томд ордог. Иймд дээрх нөөц бага мэт санагдавч ямар нэг асуудал гарахад зохицуулаад байж хүрэлцэх нь. Хүн үүссэн цагаас алтыг чухалд тооцож ирсэн. Бүгд алтанд итгэдэг. Ийм учраас дэлхийн мөнгөний зах зээлд АНУ-ын ам.доллар, Европын холбооны евро, Японы иен нь төв банкных нь алтаар баталгааждаг гэсэн ойлголт байдаг. Гэхдээ энэ бол албан ёсны баталгаа биш.

Өнөөдөр  өндөр хөгжилтэй орнууд  гадаад валютын нөөцөө алтаар хадгалдаг. Энэ алт  нь түүхэн өртгөөрөө үнэлэгдэж, төв банкных нь тэнцэл дээр байдаг аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь бүх мөнгөн тэмдэгт алтны баталгаатай байсан. Энэ систем өөрчлөгдсөний дараа зарим оронд тэр өдрийн ханшаар нь алтаа нөөц болгон хадгалж үлджээ. Тухайн үед нэг унци алт гурван ам.доллар байж. Үүнийг л алтны түүхэн өртөг гэж нэрлэдэг. Эдүгээ  алтны нөөцөөр  АНУ, Герман, Олон улсын валютын сан тэргүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан