Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малчдад туслах тусламжийн цуваа хөдөллөө

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Малчиддаа туслъя” аяны хүрээнд хаваржилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах тусламжийн хоёр дахь цуваа өнөөдөр 11 цагт 22 товчооны цаанаас хөдөллөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн аймгийн 29 суманд хаваржилт хүндрээд байгаа гэж ҮХААЯ-наас мэдээллэж байгаа юм.
Өнгөрсөн гуравдугаар сард тусламжийн цувааны эхний ээлжинд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандивласан 600 тонн тэжээл, 50 сая төгрөгийн бараа, эд материалыг өвөлжилт хүндэрсэн аймаг, суманд хүргэхээр хөдөлж байсан юм. Энэ удаа Архангай, Дорнод, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Завхан Увс зэрэг аймгийн сумдад хүргэхээр 310 тонн тэжээл тээвэрлэж байна.
Тусламжийн цувааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал холбогдох албаны хүмүүс гаргаж өглөө.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан