Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Газар нь байгаач үр жил шим нь муудаж байна
Манай улсын газар тариалангийн салбар өнгөрсөн 20 жилийн туршид энхэл донхолтой явсаар сүүлийн жилүүдэд тэмүүлсэн графиктай ажиллаж, олон хүн энэ салбараар өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болж буй билээ. Тиймээс тариаланчид маань энэ жилийг сэргэн мандалтынх хэмээн онцолж байна. Учир нь, өнгөрсөн баасан гарагт нийслэлд тариаланчдын улсын зөвлөлгөөн болж энэ үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ 2016 он хүртэл газар тариаланг хөгжүүлэх хөтөлбөрийг танилцууллаа. Тэрээр “2016 он гэхэд манай улс жилд 610 мянган тонн ургац хураан авдаг болно. Энэ бололцоог төрийн зүгээс хангаж өгнө” гэдгийг онцлов. Харин энэ жилийн хувьд 393.5 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал 324.7 мянган га талбайд үр тариа, төмс 15.5 мянган га-д хүнсний ногоо 7.6 мянган га-д, 20.7 мянган га малын тэжээл, тосны ургамал 25 мянган га талбайд тариалах гэнэ. Мөн 2014 оны тариалалтад зориулж 330 мянган га талбайд уринш бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдөр тариалан эрхлэгчдэд тулгамдаж байгаа гол асуудал бол агуулах сав. Хавар, зунжингаа хөлсөө шингээж байж тариалсан ургац нь намар үнэгүйдэж агуулах савгүйгээс килограмм ногоогоо 100 төгрөгөөр борлуулах болдог. Тэгвэл энэ байдлыг цэглэхээр 130 мянган тонны багтаамжтай агуулах барихаар төлөвлөжээ. Цаашдаа салбарын хэмжээнд зөвхөн хүнсний ногооны газар тариалан бус жимс, жимсгэнийн тариалалтыг дэмжих бодлого барина гэдгийг зөвлөлгөөний үеэр дуулгав. Тухайлбал, гүзээлзгэнэ, чавга, бөөрөлзгөнө тариалахыг дэмжиж аж ахуй, цэцэрлэг байдлаар хөгжүүлэх нь зүйтэй гэж байлаа.
Түүнчлэн манай улс хэдэн мянган тонноор нь улаанбуудай тариалж дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангасан ч буудайн чанар сайжрахгүй байгаад гурил үйлдвэрлэгчид шүүмжлэлттэй ханддаг. Өнгөрсөн жилийн тухайд ч буудайн цавуулаг муу байна гэсэн хэл ам дагуулсан. Энэ талаар Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг ”Манай улсын газар тариалангийн нийт хөрсний 80 хувь нь ядууралд орсон.
Өөрөөр хэлбэл, юу ч тариад ургахааргүй болсон. Мөнгөгүйгээс газраа цаг тухайд нь бордож чадаагүй. Өнгөрсөн жилийн буудай цавуулаг муутай байсан. Цавуулаг гэдэг нь фосфор азотын бордоотой шууд хамааралтай. Хөрс азотгүй болохоор цавуулаггүй бордоо гарч ирдэг. Хөрш зэргэлдээх ОХУ-ын Засгийн газраас газар улсын өмч гэдэг утгаараа бордох мөнгийг улсаас татаас байдлаар өгдөг юм билээ. Манай улс ч гэсэн үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй.” гэлээ. Тэгвэл яамны зүгээс ямар бодлого барьж байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээс тодруулахад “Газар тариалангийн салбар их хөрөнгө, мэдлэг шаарддаг. Иймээс тариаланчдынхаа мэдлэгийг дээшлүүлэх, дадлагажуулах талаар бодлого гарган ажиллана. Жил ирэх бүр манай хөрсний чанар муудаж, ургац буурах цаашдаа ногоо нь чанаргүй болох байдал ажиглагдаж байна. Манай эрдэмтэд 2012 онд буудайн чанарын талаар судалгаа хийсэн. Үүгээр өнгөрсөн жилийн буудайн чанарт хөрсний үржил шим нөлөөлснийг тогтоосон. Иймээс энэ талаар яам тариаланчидтайгаа хамтран ажиллана” гэлээ.
Харин Булган аймгийн тариаланч Л.Хүрэлсүх” Манайх 150 га-д тариалалт хийдэг. Төрийн зүгээс олон дэмжлэг үзүүлж байна. Газар тариалангийн үр шимээр сайхан л амьдарч байна. Өмнөх жилүүдэд би шатахууны хөнгөлөлт авах гээд чаддаггүй байсан. Энэ жил харин авч чадсан. Одоо санаа зовох зүйлгүй учраас чанартай буудай тариалах нь тариаланч бидний зорилт боллоо” гэдгийг онцолсон. Жил бүрийн хавар тариаланчдад тохиолддог бас нэг бэрхшээл бол шатахуун. Хавар бүтээн байгуулалт, газар тариалангийн ажил эхлэхэд шатахууны үнэ өсдөг тал бий. Энэ жилийн тариалалтад нийтдээ 20.3 мянган тонн түлш хэрэгцээтэй гэсэн тооцоог ҮХААЯ-наас гаргажээ. Үүнийг эхлээд шатахуун авахдаа 50 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд үлдсэн 50 хувийг нь намар төлөх нөхцөлтэйгөөр тариаланчдад олгох юм.

Б.БАЯРАА: БИД ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Тариаланчид өндөр хүчин чадлын техниктэй байж арвин ургац авах боломжтой. Гэтэл газар тариалангийн техник нь үнэтэй байдаг. Энэ талаар “Агромаштех” ХХК-ийн захирал Б.Баяраатай ярилцлаа. Тус компани нь Засгийн газраас батлан хэрэгжүүлсэн “Атрын гуравдугаар” аяны хүрээнд шинээр нийлүүлсэн техник тоног төхөөрөмжийн 40 орчим хувийг дангаараа хангасан юм.
-Манай тариаланчид техник технологийн шинэчлэл хэр хийж байна вэ?
-Төрийн болон банк санхүүгийн дэмжлэгтэйгээр тариалангийн салбарыг шинэ шатанд хөгжүүлэх болсон. Сүүлийн жилүүдэд бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Гэтэл буудайн үнэ өсөхгүй байх хандлага ажиглагдсан. Одоо газар тариалангийн бүтээмжийг дээшлүүлж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь чухал. Ингэхийн тулд шинэ технологи ашиглах зайлшгүй шаардлагатай.
-Тухайлбал?
-Цомхотгосон технологийг сонгох хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хөрсөө бага хөдөлгөх технологид шилжих шаардлагатай. Гэтэл энд мал хамгийн хэцүү бэрхшээл болоод байна. Малын асуудал шийдэгдээгүй учраас бид цомхотгосон тэг технологи руу шилжих боломжгүй. Хөрсөн дээр сүрлэн хучлагыг бий болгосноор ургац нэмэгдэнэ. Үүнийг л бий болгож чадахгүйгээс бид технологийн шинэчлэл хийж чадахгүй юм.
-Энэ технологийг хийх техникүүдийг оруулж ирсэн үү?
-Техникүүд нь бол бий. Гол нь малчидтайгаа тохирч талбайгаа бэлдэх шаардлагатай.
-Газар тариалангийн техник нь өндөр өртөгтэй байна гэдэг. Үнийг аль болох бага байлгах нөхцөл боломж бүрдүүлэх талаар хийж байгаа ажил байна уу?
-Яахав, цаанаасаа ирж байгаа үнэ л дээ. Гэхдээ бид их өндөр үнэтэй техник аль болох оруулж ирэхгүй байхыг боддог. Учир нь, манай газар тариалан эрхэлдэг компаниуд тийм ч том биш. Дунджаар 500-1000 га-д тариалалт хийдэг. Иймээс энэ талбайд нь тохирсон жижиг техник оруулж ирэхийг илүүд үздэг. Ер нь, газар тариалангийн компаниудын санхүүгийн бололцоо сайжирсан. Мөн төрийн зүгээс өгч байгаа дэмжлэгийн үндсэнд техникийн шинэчлэл сайн хийсэн гэж үздэг. Харин техник оруулж ирдэг компаниудын хувьд ижил дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тухайлбал, гаалийн татварт нь хөнгөлөлт үзүүлэх эсвэл татварыг нь лизингийн хэлбэрээр авах боломж бүрдүүлэх хэрэгтэй.
Ц.СЭРЧМАА: ДУНДЫН ПАРКУУДЫГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Нарс ээж” ХХК-ийн захирал Ц.Сэрчмаатай ярилцлаа. Тэрээр газар тариалан эрхлэхээс гадна фермерийн аж ахуйтай юм байна.
-Хавар болж газар тариалангийн ажил эхлэх боллоо. Бэлтгэл ажлууд хэрхэн хангагдаж байна вэ?
-Манайх нийт 478 га эргэлтийн талбайтай. Энэ жилийн хувьд 200 га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Фермерийн аж ахуй болоод газар тариалан хосолсон учраас тэжээлийн ургамал илүү тариалдаг. Энэ жил 100 га-д тэжээлийн ургамал тариална.
-Дархан-Уул аймаг манай газар тариалангийн төв. Танай аймгийн тариалан эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлын талаар ярихгүй юү?
-Үр, бордоог сайжруулахгүй бол манай бүс нутаг хөрсний элэгдэлд автсан. Үүнээс гадна бордоогоо шийдээд арвин ургац авлаа гэхэд намар ногооны үнэ асуудал болчихдог. Хэтэрхий бага. Мөн улаанбуудайгаа ТЭДС-д өгсөн тариаланчид урамшуулал авдаг. Гэтэл тэжээлийн ургамал тариалахад алдагдалтай ажиллах болдог. Дээр нь дундын техникийн шинэчлэлийн асуудал бий. Газар тариаланд үнэтэй техник оруулж ирж байгаа болохоор жижиг аж ахуй нэгжүүд тэр бүр авч чаддаггүй. Дундын паркуудыг бий болгохгүй бол жижиг аж ахуйн нэгжүүд ургацаа алдах, техникээ хүлээж байгаад алдагдалд орох нь элбэг л байна.
-Танай компани хэдэн ажилчинтай вэ. Борлуулалтаа хэрхэн хийдэг вэ. Намар болохоор газар тариаланд ажиллах ажилчин олдохоо байдаг гэсэн?
-Манайх 15 ажилчинтай. Сүү, цагаан идээгээ жижиг савлагаанд хийж борлуулдаг. Буудайгаа ТЭДС-д тушаадаг. Тэжээлийн ургамлаа ойр орчмынхоо фермерийн аж ахуйд борлуулдаг. Одоо шинэ комбайн, трактор барих боловсон хүчин олдохгүй байна. Засгийн газраас явуулсан сургалтаар комбайн, тракторын жолооч бэлтгэхгүй байна. Уг нь бидэнд хэрэгтэй хүмүүс нь эд л байна.
-Агуулах савны хувьд?
-Манайх 20 тонны багтаамжтай агуулахтай. Томруулах шаардлага байгаа ч санхүүгийн бололцоо алга.
-Фермерийн аж ахуйг хэдэн оноос эрхэлсэн бэ. Энэ аж ахуй үр өгөөж хэр өгч байна вэ?
- 2006 оноос эрхэлсэн. Германы хар тарлан үнээг сүүний чиглэлээр фермерийн аж ахуй эрхэлж байна. Сумынхаа бага сургуульд “үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлдэг.

0 Сэтгэгдэл