Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Бүх цаг үеийн хамгийн царай муутай машинууд


Мотор ру сайт бүх цаг үеийн хамгийн царай муутай машины жагсаалтыг гаргажээ. Автомашин үйлдвэрлэлийн түүхэнд бүтээсэн хамгийн царай муутай хэмээн онцлох болсон доорхи автомашины талаархи зарим мэдээллийг танд сонирхуулья.

Austin-Healey Sprite Mk1 (1958-1961 )

Бүх цаг үеийн суудлын машинаас хамгийн царай муутай төдийгүй хамгийн тохь тухгүй гэдгээрээ  энэ загвар толгой цохиж байгаа юм. Sprite  нь машин гэхээсээ илүү мэлхийтэй төстэй байж. Тухайн үед хүн бүр машин унах хүсэл мөрөөдөлтэй байсан ч энэ загвар 50 мянган ширхэг л борлогдсон байна.

Мэлхий машин маань дөрвөн цилиндр хөдөлгүүртэй, моторын багтаамж нь 948 шоо см, 43 морины чадалтай. Дээд хурд нь цагт 130 км байсан гэнэ.

Rolls-Royce Camargue (1975-1986 )

Тансаг зэрэглэлд багтдаг энэ загвар яагаад муухай гэгдэх болов гэж гайхаж байна уу. Хөдөлгүүрийн багтааж нь 6,7 литр, мөн модон болон арьсан доторлогоотой бас ч гэж 150 мянган ам.доллараар үнэлэгдэж байсан энэ машины загвар зохион бүтээгчид гол учир байсан бололтой.

Энэхүү загварт Rolls-Royce –ийн радиатороос өөр авчих зүйл юу ч байгаагүй гэж өнөөдрийн автомашин үйлдвэрлэгчид үзэж байгаа юм. Машины урд хэсгийг яг нь ачааны томоохон тэргээс авч тавьсан мэт харагдаж байгаа бол ар талыг нь шатахууны хэрэглээ багатай жижиг тэрэгнээс авчихсан мэт огт зохицолгүй хийсэн гэж үзжээ.

Alfa Romeo SZ/RZ (1989-1994 )

Альфаг бүтээгсэд дизайны хувьд арай л дэгсдүүлсэн хэмээн  үздэг. Гурвалжин дөрвөлжин гээд геометрийн дүрсүүдийг хэтэрхий их ашигласан нь илт.  “Zagato”-ийн дизайнеруудын санал болгосон энэ машиныг үйлдвэрлэгчдийн хувьд тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ.

 Уг нь машины техникийн үзүүлэлт тийм ч муу биш байсан аж. 210 морины хүчтэй V6 хөдөлгүүртэй энэ машин ертөө 500 гаруй ширхэг л борлуулалтад гарсан байна.


Edsel (1958-1960 )

Энэ брэнд нь алдарт Ford –ийн хаах хангалттай шалтгаан болж байсан гэдэг. Edsel  нь найдвартай биш, жолоодлогын хамгийн муу шийдэлтэй гээд олон муу талтайгаас хамгийн том нь гадаад үзэмж нь байжээ.

Хэн нэгэн нь энэ машины талаар урд талыг нь нэг хүн хойд талыг нь өөр хүн зурсан байх. Гэхдээ тэр хоёр бие биетэйгээ хэзээ ч уулзаж ярилцаагүй байх гэж хэлсэн байдаг аж.


Ford Scorpio (1994-1998 )

Ford Scorpio  худалдаанд гаргахдаа тухтай, найдвартай, бас багтаамжтай гэх зэргээд сурталчилсан байдаг. Мэдээж энэ бол машины гол сайн үзүүлэлт болж байсан гэнэ. Гэвч бизнес классын машин гэхэд дэндүү даруухан гэдгээрээ “царай муут”-ын жагсаалтад багтжээ

Загвар зохион бүтээгчид нь анх гаргасан загвараа бага зэрэг өөрчилсөн хэдий ч наран халаад урсад байгаа хэрчим баримлын шавар шиг гэсэн үнэлгээ л авсан байна.



~ Pontiac Aztek ~2001-2005

Анх машины загварыг олон нийтэд танилцуулахад тийм ч муу хүлээж аваагүй гэдэг. Гэвч яг үйлдвэрлээд эхлэх үедээ бага зэрэг машины загварыг өөрчлөх санаа хэн нэгэнд нь төржээ.

Гэвч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоын үлгэр болсон гэнэ. 2001 оноос Aztek-ийг худалдаанд гаргаж дөрвөн жилийн турш хямд үнэ , гял цал сурталчилгаагаар зах зээлд шахсан ч үйлдвэрлэл зогссон байна.


SsangYong Rodius (2004 )

Солонгос. Хүчтэй том. Тав, долоо , ес бүүр 11 хүний суудалтайгаар үйлдвэрлэжээ.  Mercedes-Benz зарим эд ангийг ч ашигласан гэдэг ахиад дизайны хувьд асуудал үүсчээ.

Rodius –ийг бүтээхдээ загвар зохион бүтээгчид нь тэнгисийн хүчтэй моторт онгоцны газарт явдаг хэлбэр хэмээн хэт хэлбэр хөөсөн нь автомашин сонирхогчдоос усны үхэр гэдэг хоч авахад хүргэжээ.


Fiat Multipla (1998-2010 )

Хэрвээ харь гаригийнхан үнэхээр байдаг бол энэ машиныг л сонгох байсан биз.  Энэхүү машины загварыг аймшгийг кино найруулагчид гаргасан байх гэж хэлэх хүмүүс ч бий.



Худалдан авагчид хоёр жил л  энэ машиныг тэвчсэн байна.

Subaru Baja (2002-2006 )

 АНУ-ын зах зээлд гаргахдаа жилд 24 мянган ширхэгийг борлуулна гэж тооцож байсан боловч дөрвөнж илийн турш япончууд ердөө 30 мянган ширхэгийг зарсан байна. Борлуулалт ийм муу байгаагийн гол шалтгаан нь бас л дизайнд байсан гэнэ.



Covini C6W (2004 оноос өнөөдрийг хүртэл)

 V8 хөдөлгүүртэй энэ машины хурд хүчний талаар бол ярих юм байхгүй. Гэвч гадаад үзэмж нь. Энэхүү машиныг өнөөдөр захиалбал үйлдвэрээс гаргаад өгдөг гэнэ. Гэвч хүмүүч худалдаж авдаг гэж үү...

0 Сэтгэгдэл
Wrong mongolian bitches comment
Wrong
mal mongolchuud bol fuck
xarin thh tee estoi zow shal ***** sdanii tsaraitai
SsangYoung Kyron, BMW X6,
Wrong
bas nissan juke gdg tergiig oruulbal taarna
Wrong mongolian bitches comment
xarin thh tee estoi zow shal ***** sdanii tsaraitai
progres hamgiin ***** n
mal mongolchuud bol fuck
Хамгийн их уншсан