Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тов оврийн автобусаныг татвараас чөлөөлнө

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын парк хуучирсан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хангалтгүй, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө ихтэй байна. Зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг их багтаамжийн автобусаар хангах шаардлагатай байгаа.  Тиймээс ч импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 1 хүртлэх жилийн доторхи автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна.
Иймд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан