Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Үнсгэлжингийн дүрд хувирсан эмгэн шуламд Монголын Засгийн газар молигодуулав
eh oron ard tvmnii daisan bolloo chi mongoloos zail ene mongold bh erhgvi hvn

eh oron nutag usaa hudaldaj ard tvmnee zoliosolj uuruu hagartal bayajsan bayartsogt ***** alban tushaalaasa tatgalz tegeed ene delhiigees zail ard tvmnii daisan bolloo chi

bayar-tsogt muu dvlzen chamaig dee.
Монгол Улс Оюутолгойгоос ашиг хүртэх эсэх нь улам л бүдгэрсээр байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ашигтай, ашиггүй гэж УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр телевизээр маргаснаас хойш багагүй хугацаа өнгөрч.
Халз мэтгэлцээний санаачлагыг гартаа авсан С.Баярцогт С.Ганбаатарыг ёстой л мад тавьж байв. “Ямар ч мэдлэггүй байж, яах гэж надтай мэтгэлцэж байгаа юм. Энэ гэрээ бол Монгол Улсад ашигтай. Оюутолгой Монгол Улсад 33 жилийн дараа бус маргаашнаас ашгаа өгнө” гэхээс наагуур юм ярьж олон нийтийг төөрөгдүүлж байсан цаг саяхан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар зөвхөн энэ компанид зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан “Голдмэн сакс” компанид л гэхэд 250 сая ам.доллар өгч молигодуулсан гэдэг нь өчигдөр тодорхой болов.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн Уул уурхайн сайд Д.Ганхуягт хаягласан “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй “Голдмэн сакс” компани нь “Айвенхоу майнз Лимитэд” компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч мөн үү. Үүнийг тодруулж ил болгож өгнө үү” гэсэн асуулгын хариугаас энэ бүхэн тодорхой боллоо.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ асуулгын хариултад, “Голдмэн сакс” компанийн 99 хувийн эзэмшилтэй охин компани болох “Голдмэн сакс ассет менежмэнт” “Айвенхоу Майнз Лимитед” компанийн хувьцааг эзэмшдэг юм байна. Хувьцаа эзэмшдэг учир энэ компани хөрөнгийн биржийн арилжаанаас тодорхой хэмжээний ашиг олсон байх гэдгийг ч тэрээр хэлэв. Гэрээ байгуулах үед “Айвенхоу Майнз Лимитед”-ийн 0,2 орчим хувийн хувьцаа эзэмшиж байсан бол 2012 оны долдугаар сарын 30-ны байдлаар 0,42 хувь болж буурсан баримт бий” гэсэн хариулт өглөө.
Үлгэрт гардаг эмгэн шулам, дүрээ сайхан ханхүүгийн дүрд хувиргаж байгаад хааны охиныг авч, “одоо энэ дэлхий дээр надаас сайхан гоо үзэсгэлэнтэй хүн үгүй” гэж хашгирдаг шиг, “Голдмэн сакс” компанийнхан Оюутолгойд зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ энэ аргыг хэрэглэж байгаад Засгийн газраас 250 сая ам.долларыг нь авчихсан хэрэг. Гэхдээ энэ Засгийн газар биш шүү. С.Батболдын толгойлж байсан Засгийн газар. Тэр дундаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх, Сангийн сайд асан С.Баярцогт нарын чихэн дээр цэцэг ургуулсан хэрэг болж.
Зөвлөх үйлчилгээ үзүүлье гээд тендэрт оролцох материалаа ирүүлэхэд нь дээрх сайд нар мэдсээр байж мэдэн будилав уу, мэдээгүй тавиад туучихав уу. Юутай ч ашиг сонирхлын зөрчилтэй компани Оюутолгойн зөвлөхөөр ажиллаж байгаа нь илрэв. Үүнд Хууль зүйн яамнаас “Оюу толгойн гэрээнд зөвлөх компани ажиллуулах түүнийг шалгаруулах тендерийн хороо хуулийн дагуу ажиллаагүй гэж үзэж байвал хууль сахиулах байгууллагад хандаж болно” гэсэн дүгнэлт гаргажээ. Гадаад, дотоодын хуульчдаас энэ асуудлаар зөвлөгөө авахад “Голдмэн сакс” компанийн бизнесийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой асуудлаар АНУ-ын Үнэт цаас, хөрөнгийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны дүрмийг хэрэгжүүлээгүй гэж хандаж болно гэжээ.
Үнэхээр энэ компани Монголын Засгийн газраас 250 сая ам.доллар авсныхаа шанд ямар үйлчилгээ үзүүлэв гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Үйлчилгээ үзүүлэхгүй шүү гэдгээ бараг ил тод хэлчихээд байхад сайд нь юу анзаарч байв.
Тухайлбал, “Голдмэн сакс” компани гэрээний үнэ үнэлгээ, хөрөнгийн зардал, санхүүжилт, гэрээний нөхцөл шударга, зохимжтой байгаа эсэх талаар дүгнэлт гаргаж өгөхгүй. Гэрээ хэлэлцээрийн талаар Монголын талд ерөнхий дүгнэлт гаргаж өгөхгүй. Үйлчлүүлэгчээс /тэр үеийн ЭБЭХЯ/ бусад талд ялангуяа, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ болон Засгийн газрын гишүүдэд ямар ч тохиолдолд танилцуулга хийхгүй, дүгнэлт өгөхгүй. Дүгнэлт болон бусад материалыг үйлчлүүлэгчид бичгээр гаргаж өгөхгүй” гэх мэт бүх зүйлд үгүй гэсэн хариулт өгсөн байхад төрийн сайд нар бас л тоогоогүй бололтой. Ийн “Дарин дээр давс” гэгчээр УИХ-ын дэд дарга С.Баярцогтод наалдуулах хэрэг энэ мэтээр зузаарсаар л байна. Энэ гэрээг үзэглэхэд оролцсон тухайн үеийн БОАЖ-ийн сайд, одоогийн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт нар ч үүнд холбогдох нь дамжиггүй. Угаасаа буруутныг холоос хайгаад ч хэрэггүй.
Эх оронч түшээдийн нэгээр тодорсон Б.Бат-Эрдэнэ энэ асуудлыг шийдүүлэхээр шүүхэд хандана гэдгээ мэдэгдэж байгаа аж. Гэхдээ дотоодын шүүхэд үү, олон улсын шүүхэд үү. Мөн гэрээ хийхэд гар бие оролцсон бүх хүнд хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Д.Галхүү
0 Сэтгэгдэл
*****
Mongol ardiin namiig muu sanaatai gishuudiin tolgoig ardchilsan namiin bayartcogt gansux metiin zaluu gishuud yaj barj idexev dee ted nar anxnaasaa
2013.04.14
2013.04.13
2013.04.13
2013.04.13
2013.04.13
2013.04.12