Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашиглагддаггүй 98 замыг чөлөөлнө

Нийслэлийн Авто замын газраас түгжрэлийг бууруулахын тулд ашиглалтаас гарсан гэгдэж 98 замыг сэргээхээр болжээ. Учир нь, эдгээр зам, ТҮЦ эсвэл засвар зайгүй баригдсан барилгаас болж хаагдсан гэх шалтгаанаар ашиглалтаас гарсан байсан гэнэ. Тиймээс нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд эдгээр 98 авто замыг чөлөөлөхөөр болсон байна. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал 21 хувиар буурах гэнэ. Харин 9,3 тэрбум төгрөгийн өртгөөр барих эдгээр замыг сэргээхдээ чулуу ашиглахаараа онцлог гэлээ. Өөрөө хэлбэл, чулуун зам босно гэсэн үг. Дашрамд, нийслэлийн зам засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан