Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.БАЯРСАЙХАН: 100 МЯНГАН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ИРГЭД ХОХИРОХГҮЙ


Жилийн зургаан хувийн хүүтэй зээл бүхий “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т зээлд хамрагдсан иргэд хохирлоо хэмээж байгаа.  Уг зээлд хамрагдахаар 3184 иргэн бүртгэгджээ. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан  “Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хүсэлтээ өгсөн иргэд хохирч үлдэхгүй, асуудлыг шийднэ. Тухайн үед барилга барьж байсан компаниудад төрөөс ямар нэг дэмжлэг үзүүлээгүй. Хөгжлийн банкаас 200 орчим тэрбум төгрөгийг хэд, хэд хувааж өгсөн юм. Одоогоор 200 орчим хүнд зээл олгох боломж бий. Нөгөө талаар, арилжааны банкууд оролцоогүй. Ганц банкаар цаашлаад барилгынх нь явц 50 –аас дээш хувьтай  барилгад зээл өгнө гэснээр нийгэмд хүлээлт үүссэн. Зээл авах 2284 иргэн бий. Одоогоор ашиглалтад өгөхөд 100 хувь бэлэн болсон барилга 1105,  90-99 хувьтай нь 439, 80-89 хувьтай 129 барилга, 50-79 хувьтай нь 611 орон сууц байгаа. Эдгээрийг шинэ хөтөлбөрт оруулан санхүүжүүлтийн зээл олгох боломж бий. Хашаа байшингаа зарсан иргэдийг хүнд байдалд байгааг ойлгож байна. Нэгэнт гэрээ хийсэн тул хөрөнгийн эх үүсвэрийг шийднэ гэж барилгынхантай ярьсан. Барилгынхан, банк ч уян хатан хандаж, Засгийн газар эх үүсвэрт нь анхаарна” хэмээн мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан