Өвөл шувтарч, хаврын ажил хаяанд ирлээ. Тэгвэл энэ жил улсын хэмжээнд нийт 393.5 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ. Төрлөөр нь авч үзвэл 324.7 мянган га талбайд үр тариа тариалах гэнэ. Үүнээс 313.7 мянган га талбайд улаан буудай, 15.5 мянган га-д хүнсний ногоо, 20.7 мянган га-д малын тэжээл, тосны ургамал 25 мянган га талбайд тариалахаар төлөвлөсөн байна. Мөн 2014 оны тариалалтад зориулж 330 мянган га талбайн уриншийг бэлтгэх ажил энэ зун хийж эхлэх аж. Харин тариалалтын бүх үйл ажиллагаанд нийт 20.3 мянан тонн шатахуун шаардлагатай гэнэ. Шаардлагатай түлшийг тариаланчдадаа олгох асуудлаар нефть импортлогч байгууллагуудтай гэрээ хийж, урьдчилсан нөхцөлөө тохирчээ.
Тариаланчид 50 хувийн урьдчилгаа өгөөд, үлдсэн 50 хувийг нь намар төлөх юм байна.