1971 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Лондон хотноо хуралдсан Бүх дэлхийн цыгануудын анхдугаар конгресоос энэ өдрийг олон улсын цыганы өдөр болгон тунхаглажээ. Энэ конгресст манай гаригийн 30 орны төлөөлөгч цыганууд ирж оролцсон юм. Тэд үндэсний бэлгэ тэмдэг туг, сүлд дуу баталж цыганууд дэлхийгээр нэг тарсан ч нэгдсэн нэг үндэстэн гэдгээ зарласан байна.
Өнөөдөр манай дэлхий дээр нийтдээ 8-10 сая цыган хүн амьдарч байгааг бөмбөрцгийн өмнөд хэсэгт, умард хэсэгт амьдарч байгаа гэж хуваадаг. Цыгануудыг мөн өрнийн гурав, дорнын гурван үндсэн омогт хуваана. Өрнийнхөд нь Рома, Синти, Иберийн цыган гэдэг бол дорнынхыг Люли, Лом, Дом гэдэг байна.
Энэ өдрүүдэд олон оронд Олон улсын цыгануудын наадам болж гэрэл зургийн үзэсгэлэн, кино үзвэр, дуу бүжиг, концерт тоглодог.