Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
АЖИЛЧДАА УРТ ХУГАЦААНД СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ, БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛУУЛАХ ХӨШҮҮРЭГ БОЛ ХАСБАНКНЫ ХУРИМТЛАЛЫН НЭРИЙН ДАНС
Сүүлийн үед байгууллагуудад тулгараад байгаа томоохон асуудлуудын нэг нь ажилтнаа хэрхэн урт хугацаанд тогтоон барьж, бүтээмжтэй ажиллуулах вэ гэсэн асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах олон янзын зөвлөгөө, сургалтууд байдаг боловч тэр бүр үр дүнгээ өгөх нь ховор байдаг. Харин ХасБанкнаас гаргасан Хуримтлалын нэрийн дансны үйлчилгээ дээрх асуудлыг шийдвэрлэхэд бодит нөлөө үзүүлж буй талаар дуулаад, тодруулахаар ХасБанкны Моргейжийн Банкны Газрын Захирал Б.Оюунгэрэлтэй ярилцсанаа уншигчиддаа хүргэе.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танай банкнаас зах зээлд гаргаад удаагүй байгаа Хуримтлалын нэрийн дансны үйлчилгээний талаар мэдээлэл өгнө үү. Байгууллагууд яагаад энэ үйлчилгээг их сонирхоод байна вэ?
Энэ үйлчилгээ нь байгууллага болон ажилтны сонирхлыг нэгтгэн өгснөөрөө онцлог юм.
Байгууллагын хувьд ажилтан ажлаас гарна гэдэг мөнгөн дүнгээр шууд хэмжигдэхүйц хохирол учирахгүй боловч шинэ ажилтан бэлтгэх, сургах гээд асар их зардал гардаг. Мөн бүтээмж талаасаа ч шинэ ажилтан хуучин ажилтанг гүйцэхүйц дадлага, туршлага хомс учир байгууллагын үйл ажиллагаа сулрах, зогсонги болох гээд ажилтан ажлаас гарахад үүсэх олон сул талуудыг дурдаж болох юм. Ажилтны хувьд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж өөрийн гэсэн хуримтлалттай болох, хуримтлалаараа ирээдүйн зорилгоо биелүүлэхэд зарцуулах сонирхол их байдаг. Иймээс бид энэ бүгдийг судалж үзээд Хуримтлалын нэрийн дансны үйлчилгээг гаргасан юм. Энэ үйлчилгээ нь ажилтан цалингаасаа тодорхой хэмжээний хуримтлалыг үүсгэхэд байгууллага түүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгийг ажилтны нэр дээрхи дансанд хуримтлуулна. Тодорхой хугацааны дараа ажилтан өөрий нэр дээр байгууллагаас болон цалингаасаа хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг авах эрх нь үүсдэг. Эдгээр орлого хийх, зарлага гаргах нөхцөлийг банкны оролцоогүйгээр байгууллага, ажилтан нар хоорондоо зөвшилцөн гэрээгээр тохиролцдог.
Орлого хийх, зарлага гаргах нөхцөлийг яагаад байгууллага, ажилтан нар хоорондоо тохирдог байхаар гаргасан вэ?
Банк тогтсон нөхцөлүүд тавих нь байгууллага бүрт тохирох нөхцөл болж чадахгүй. Байгууллагын цар хүрээ, үйл ажиллагааны чиглэл, ажиллагсдын тоо, хүний нөөцийн бодлого зэргээс хамаараад байгууллага бүр өөр өөр нөхцөлтэй байх боломжтой.
Жишээ нь нэг байгууллага зарлага гарах нөхцөлийг зөвхөн ажилтан мэргэжил дээшлүүлэх сургуульд суралцахад зориулахаар заасан бол нөгөө байгууллага Орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлөх, жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөөний хугацаанд зарцуулахад зориулахаар заах талтай. Ер нь тухайн байгууллагын ажилтануудын хүсэл, сонирхолыг агуулж байж энэ үйлчилгээ жинхэнэ утгаа олох учир гэрээний нөхцөлүүдийг нээлттэй үлдээсэн.
Ажиллах хугацаандаа хуримтлалтай болоод түүнийгээ ирээдүйн зорилгодоо ашиглана гэдэг их сайхан боломж байна.
Бидний нийтлэг жишээ оюутны ширээнээс гараад хөдөлмөрийн фронтод нэгдэж нэг мэдэхэд олон жилийг өнгөрөөсөн байдаг. Одоо нэг мэргэжил, цолоо дээшлүүлж сургуульд суралцъя гэтэл мөнгө санхүүгийн асуудал тулгардаг. Дассан, ажиллаж сурсан орчиндоо ажилламаар байвч цалин мөнгөний илүүг харж байгууллагаа солиход хүрдэг. Тэгвэл байгууллагатайгаа Хуримтлалын нэрийн дансны үйлчилгээнд хамрагдсанаар зорилгынхоо төлөө мөнгөн хуримтлал үүсгэж, түүгээрээ мэдлэгээ дээшлүүлж, байгууллагадаа илүү амжилттай, бүтээмжтэй ажиллах боломжтой.
Хуримтлуулж буй мөнгөн хөрөнгөнд хүү тооцогдох уу? Энэ үйлчилгээнд хамрагдсан ажилтан 10 жилийн дараа хэдий хэмжээний хуримтлалтай болох вэ?
Хүү тооцогдоно. 10 жил ажиллахад хэдий хэмжээний хуримтлалтай болохыг тооцож үзье л дээ. Ажилтны цалин 1 сая төгрөг, цалин жил бүр 15 хувиар нэмэгдэнэ, байгууллага, ажилтнаас сар бүр хийх орлогын хэмжээг цалингийн тус бүр 5 хувь гэж тооцвол ажилтан 10 жилийн дараа 38.6 сая төгрөгтэй болохоор байгаа. Үүний 17.2 сая төгрөг нь банкны хүүнээс, 10.6 сая төгрөг нь цалингаасаа хуримтлуулсан, 10.6 сая төгрөг нь байгууллагаас нь өөрт нь зориулж хуримтлуулсан мөнгөн хөрөнгө байна. Энэ жишээгээр л Хуримтлалын нэрийн дансны үйлчилгээний давуу тал харагдаж байна.
Үнэхээр өгөөжтэй үйлчилгээ байна. Хуримтлуулсан мөнгөөрөө орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх бүрэн боломжтой байна шүү дээ?
Тийм шүү. Залуу хүмүүст өрх тусгаарлахад тулгардаг гол асуудал нь орон байрны асуудал байдаг. Тэр бүр бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах боломж бага байдаг тул зээлээр орон сууцаа худалдан авах шаардлагатай болдог. Гэтэл арилжааны банкуудаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь худалдан авч байгаа хөрөнгөндөө өөрөөс оруулах хувийг заасан байдаг. Мөн ажлын тогтвортой байдал, ажиллах хугацаандаа хийсэн хуримтлал зэрэг нь зээлийн шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг. Хуримтлалын нэрийн дансны үйлчилгээнд хамрагдсанаар зээлээр орон сууц авахад үүсэх дээрх асуудлаас ангид байх юм. Аль ч арилжааны банкинд очсон Хуримтлалын нэрийн дансны хуулгаас тухайн хүний орлого тогтвортой, урьдчилгаа төлбөртэй, найдвартай зээл хүсэгч гэж үзнэ.
Уншигчдад маань Хуримтлалын нэрийн дансны үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
Та бүхэнд ч мөн зах зээлд шинээр гаргаад удаагүй байгаа бидний үйлчилгээний талаар цаг заваа гарган ярилцлага хийсэнд талархаж байна. Хуримтлалын нэрийн дансны үйлчилгээ байгууллага, ажилтан нарын нэг талын сонирхлыг агуулаагүй, аль нэг талд илүү үйлчлэхээр боловсруулагдаагүй, байгууллагад хүний хүчин зүйлээс үүсэх үйл ажиллагааны тасалдалыг бууруулах, ажилтанд ажиллах өдөр бүртээ хуримтлалтай болох боломжийг олгох үйлчилгээ юм. Иймд бид энэ үйлчилгээнийхээ уриа үгийг “Урмыг тэтгэж, Ажлыг ундраая” гэж гаргасан билээ.
ХасБанкны Моргейжийн Банкны Газрын Захирал Б.Оюунгэрэл

Нисдэг сэтгүүл ASSA
0 Сэтгэгдэл