Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арилжааны банкуудын гомдол

Банк, санхүүд тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй Монгол Улсад арилжааны 14 банк онцгой үүрэгтэй. Хувийн хэвшлийн гэгдэх тэдэнд нэг зовлон бий нь найдваргүй зээлээ хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудал.  Учир нь, найдваргүй зээлдэгчээс болж банк хямрахын зэрэгцээ хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг эргүүлэн авна гэдэг хэцүүхэн болсон гэнэ.


“Зээлийн өрийг бараг­дуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэгт ирсэн арилжааны банкуудын төлөөллийн яриагаар ХЗДХ-ийн сайдын 2008 онд гарсан тушаалын хавсралтаар батлагдсан урамшууллын гэрээнд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хугацааг тодорхой заагаагүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэдэн жилээр ч үргэлжилдэг. Бүр дөрөв, таван жил хөөцөлдөөд төлбөрөө бүрэн барагдуулж чадаагүй банкийг ч энэ үеэр ярьж байлаа. Тиймээс хугацааг нь тогтоож өгөхөөс гадна шийдвэр гүйцэтгэгчийн ажлын үзүүлэлтийг сайжруулахын тулд урамшуулалттай нь холбон хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гарч байв. Энэ талаар ХААН банкны Тусгай активын хэлтсийн ахлах байцаагч Э.Шинэбаяр “Үнэт цаас, тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх зэрэг нь барьцааны зүйл болдог ч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан худалдах талаар хуулийн зохицуулалт байдаггүйгээс хугацаа алддаг. Нөгөөтэйгүүр, хуулийн дагуу зээлийн өр төлбөрийг барагдуулахтай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлэх, худалдан борлуулах, төлбөр авагчид санал болгох ажил хийдэг. Гэвч одоо хувийн хэрэг нь тэмдэглэл, мэдэгдлийн цуглуулга болсон гэхэд хилсдэхгүй” хэмээсэн юм.


Банкны өр барагдуулалт 4-5 жил болдог

Энэ үеэр Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болдоос шийдвэр гүйцэтгэх албаны талаархи санал бодлыг нь сонссон юм.

-Монголын банкны хол­боо­0ны ерөнхийлөгчийн хувьд танаас асуумаар бай­­на. Шийдвэр гүйцэтгэх ажил­­­лагаанд та ямар дүн өгөх вэ?
-Туйлын хангалтгүй. Яагаад гэхээр, зээл барагдахгүй бай­гаагаас шүүхийн шийдвэр гарсны дараа гүйцэтгэлийн ажиллагаа нь дунджаар 4-5 жил болж байна. Маш удаан... Бусад оронтой харьцуулахад туйлын муу гэсэн үг. Бараг банкны өр барагдуулалтын энэ үзүүлэлтээрээ дэлхийн банк санхүүгийн байгууллагуудын сүүл мушгиж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монголд бизнес хийх хэцүү, орчин нь болоогүй юм байна гэдэг дүгнэлтийг хөрөнгө оруулагчдад төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад орж ирэх хөрөнгө дайжих нөхцөл бүрдэж байна. Хэрвээ манайд хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол бидний өдөр тутмын амьдрал хурдан сайжрахгүй. Бидэнд хөрөнгө мөнгө хомс шүү дээ. Хүмүүс нь хадгаламж байхгүй, улс орных нь төсөв тааруу. Тийм учраас амьжиргаагаа хурдан дээшлүүлье гэвэл гадаадаас хөрөнгө оруулалт татах ёстой.

-Өр барагдуулах үйл ажиллагаа удаан байгаа нь хугацаа заагаагүйтэй холбоотой хэмээн банкны хуулийн зөвлөхүүд санал нэгтэй хэллээ. Үнэхээр байдал хүнд байна уу?
-Бид энэ хэлэлцүүлгээс хэн нэгэнд бурууг тохох гэсэнгүй. Зээл төлөгдөхгүй болбол ямар нэгэн аргаар төлүүлэх ёстой. Яагаад гэвэл, тэр зээл чинь хадгаламж эзэмшигчийн мөнгө. Тиймээс буцааж өгөх нь зүйн хэрэг. Шийдвэр гүйцэтгэх албаны өр барагдуулах хуга­цааг зааж өгөх нь банк цаашлаад хадгаламж эзэмшигчийн мөнгийг хурдан эргүүлж өгнө гэсэн үг.

-Банкны системийн хэмжээгээр өр барагдуулалт тааруугаас хэдий хэрийн хохирол хүлээгээд байна вэ?
-Яг нарийн тоо мэдэхгүй. Тоо­цож үзээгүй. 1998 онд Сэргээн босголт, Ард даатгалын банк дампуурахад манай ДНБ-ий 4-5 хувьтай тэн­цэж байсан. Тэгэхээр зөвхөн хоёр банк дампуурахад л 4-5 хувь нь алга болж байна гэсэн үг. Гэхдээ энэ асуудал зөвхөн шийдвэр гүйцэтгэх газартай холбоотой биш л дээ. Банкуудын ч буруу бий.

-Шийдвэр гүйцэтгэгчийн хэлснээр ачаалал маш их байдаг гэсэн. Банк өндөр шал­гуураар хэнд зээл өгөхөө мэддэг атал яагаад чанаргүй зээлдэгч гарч ирээд байна вэ?
-Ер нь, хүн болгон зээл авах ёсгүй л дээ. Төлж чадах нь авах ёстой. Учир нь, зээл бол ард түмний хөрөнгө. Нэг ёсондоо, хадгаламж эзэм­шигчдийн мөнгийг бан­кууд хариуцлагатайгаар гуравдагч этгээдэд зээлүүлсэн. Тэгэхээр зээл авчихаад төлж чадахгүй байгаа нь банкийг дампуурахад хүргэнэ. Тиймээс банк ч гэсэн зээлдэгчээ зөв сонгох нь зүйн ёсны хэрэг мөн.

-Найдваргүй зээлдэгчийн хэдэн хувийг иргэн эсвэл аж ахуйн нэгж эзэлдэг юм бол ?
-Янз бүр л дээ. Заавал иргэн эсвэл аж ахуйн нэгж давамгайлна гэж байхгүй.


Шийдвэр гүйцэтгэгч маш ачаалалтай ажилладаг

Харин хэт удаан ажиллаж буй хэмээн зэмлэл хүртсэн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Э.Бат-Эрдэнэтэй ярьсан.

-Шийдвэр гүйцэтгэх алба­ныхны өр барагдуулах үйл ажиллагаа хэт удаан гэсэн гомдол хэлэлцүүлгийн үеэр гарлаа.  Яагаад хугацаа их зарцуулж байна?
-Шүүхийн шийдвэр гүй­цэтгэгчийн ажлын ачаа­лал их шүү дээ. Манай нэг шийдвэр гүйцэтгэгч дунджаар 130,6 гүйцэтгэх баримт шийдвэрлэдэг. Ийм их ачаалалтай ажилладаг болохоор удаан байгаа байх. Тиймээс ажлын ачааллыг нь багасгавал үр дүн нь сайн гарна шүү дээ. Энэ талаар хийж байгаа ажил бий.

-Ачааллыг нь багасгах ямар ажил хийж байгаа вэ?
-Шийдвэр гүйцэтгэгчийн ажлын ачааллыг бууруулах санал ХЗЯ-нд хүргүүлсэн. Энэ дагуу сайдын тушаалаар тэнцвэржүүлэх ажил хийж байна. Бүгдийг нэг дор хийнэ гэж юу байхав. Аажим, ааж­маар хийнэ.

-Өр барагдуулахад гар­сан зардлыг банкаар тө­лүүл­дэг. Үр дүн муу байдаг учраас урамшууллыг нь бодолцмоор байна гэлээ?
-Үнэндээ урамшууллыг шийдвэр гүйцэтгэгч болгон авдаггүй. Тойргоосоо буюу Баянзүрх,Сонгинохайрхан гээд гэр хороолол ихтэй бүсийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч урамшуулал авдаггүй. Харин  хотын төвд аж ахуйн нэгж төвлөрсөн тойргийг хариуцдаг нь авдаг. Харилцан адилгүй байгаа учраас хэрэгтэй, хэрэггүй эсэхийг яриад болино гэвэл шийдвэр гүйцэтгэгчийн нийгмийн хангамжийг нь шийдэх замаар ч зохицуулж болно. Бид шинээр боловс­руулах хуулийн төсөлд энэ талаар тусгах юм.

0 Сэтгэгдэл
Bossuud l uruu tulduggui yum bishuu. Myanganbayar metiin
Хамгийн их уншсан