“Амар тайван амьдрахуйн зурлага”-д “Бодь
сэтгэлийг чухалчлах үүднээс бидний ухамсарлаж буй оюун санаа нь онцгой
маягийн оюун санаа хийгээд түүний тасралтгүй чанарыг харгалзан үзвэл
мөнх бөлгөө. Өөр ямар ч оюун санаа ийм байж чадахгүй” хэмээн Дээрхийн
гэгээн XIV Далай лам Данзанжамц айлджээ. Далай багшийн хэлсэн энэ онцгой
маягийн оюун санааг түүний 9 боть бүтээлийг орчуулж бидний гар дээр
тавиад буй зохиолч, орчуулагч О.Чинбаяртай холбож хэлмээр санагдана.
Сайхан орчуулгатай зохиол унших ч ай даа бас, бүх орцыг нь тааруулж
хийцлэн, галыг нь тааруулж өрдөж чанасан ээжийн цай шиг аагтай, амттай
байдагсан. О.Чинбаярын орчуулгын бүтээлүүд өнөө цагт яг л тийм сайхан
цайны амтыг санагдуулам часхийж онцгойрч байгаа.
Дээрхийн гэгээнтэнтэй хоёронтоо уулзаж байсан тэрээр Далай багшийн 9 боть номыг хэвлүүлэн гаргажээ. Хамгийн хөнгөн цаасан дээр хэвлэж, бэлгийн багц болгож савласан энэхүү нандин бүтээлийг найман настай хүүхдээс эхлээд 80 настай буурлуудад хүртэл бэлэглэж, хүндэтгэлийн дээд болгон өргөн барьж баймаар сайхан хийцтэй, сайн бүтээл болсон байна.
Б.Эрдэнэ