Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Интернэтийн тусламжтай хийх бас нэгэн бизнес

Сүүлийн үед од төрүүлэх хөгжмийн нэвтрүүлгүүд бо­роо­ны дараах мөөг шиг л ар араасаа гарч ирсэн. Ердөө гурван сая хүнтэй манай улсад телевизийн суваг болгон байсхийгээд л хорь гучаар нь дуучин од төрүүлж өгдөг болсон. Мэдээж ингэж олон од төрүүлнэ гэдэг өөрөө асар том бизнес. Олон ивээн тэтгэгчийн мөнгө, түрүүлсэн дуучдаа продюсерлэн тоглолт зохион байгуулна, фэнүүдэд нь диск бичлэгийг нь зарна гээд мөнгө олох боломж арвин. Гурван зуун сая хүнтэй Америкт ч дуучин од төрүүлдэг нэвтрүүлэг асар олон байх нь гарцаагүй. Ингэхдээ Америкийн продюсерууд, дуу бичлэгийн компаниуд сүүлийн үед интернэтээр дамжуулан хийдэг нэгэн бизнес үйлчилгээг маш ихээр захиалж авдаг болсныг сонирхуулж байна.

Энэ бол “Next Big Sound” компанийн https://www.nextsound.com/ сайтаараа дамжуулан явуулдаг үйл­чилгээ. Энэ компани нь интернэт хэрэглэгч нь хэний ямар дууг, хэдийд, яаж сонсч байгаа, сонсмоор байгааг судлаад мэдээллээ хөгжмийн бизнест хүч үзэж байгаа олон арван мянган хүнд худалддаг.
Орчин үеийн хэрэглэгч жишээлэхэд Жастин Тимбер­лейкийн дууг сонсох боло­хоор яадаг вэ?

Тэд эхлээд Тиберлейкийн дууны жагсаалт байдаг “Spotify”-г нээнэ. Дараа нь “Twitter” дээрх хуудсаар нь ороод хамгийн сүүлд ямар дуу шинээр гарсныг үзээд, “YouTube”-д буй клипийг нь сонирхон, “Facebook”-т нь орно.
Тэгэхээр “Next Big Sound” нь энэ бүхний мониторингийг хийнэ. Өөрөөр хэлбэл энэ бүх сайт дээр дарсан лайк, эерэг ба сөрөг сэтгэгдэл, сайтаас бичлэгийг нь хуулсан тоо гэх мэтийг нь нэг хүснэгтэнд багтаан харуулдаг. Дараа нь энэ бүх мэдээгээ дуучныг төлөөлсөн продюсер, дуу бичлэгийн студийн менежер зэрэг хүмүүст сарын 20 ам.доллараар тогтмол харах, хянах эрхтэйгээр зарна.

Нэг од нь жаргаж байхад нөгөө од нь мандаж байдаг, нэрд гарсан нэг дуучны цаана нэрд гарах боломжтой арав, хорин дуучин байдгаараа энэ бизнес онцлог. Ийм байхад судалгаагаар Америкт нэг дуучныг нээж, нэрд гаргахад 4,5 тэрбум ам.доллар зардаг. Харин “Next Big Sound”-ын санал болгож байгаа үйлчилгээг ашиглавал од болох боломжтой хүнийг тодруулахдаа гаргадаг зарим алдаанаас зайлсхийх, цаашлаад асар их мөнгө хэмнэх боломжтой гэнэ. Жишээлэхэд, сарын дотор “Facebook”-т 20 мянгаас 50 мянган лайк цуглуулж чадсан дуучин нь эцэстээ сая дагагчтай болох магадлалаар бусдаас дөрөв дахин өндөр. Улмаар энэ мэт өгөгдлүүдийн тусламжтайгаар “Next Big Sound” нь цом­гуудын борлуулалтын хэм­жээг 20 хувийн дууч­дын нэрд гарахыг 85 хувийн баталгаатайгаар урьдчилан хэлж чаддаг болжээ. Энэ бол дуу бичлэгийн студиудэд асар их тусламж болж байгаа хэрэг.

Ийм байтал дуу бичлэгийн студийн менежерүүд ан­хан­даа энэ компанийн мэдээл­лийг тоохгүй байжээ. Гэвч компанийг үндэслэгч Уайт нь өөрийн мэдээллийг баталгаатай гэдгийг итгүүлж, дуу бичлэгийн хамгийн том хоёр компанитай хэдэн арван сая ам.доллараар яригдах гэрээ байгуулж чадсан байна.

Амжилтанд хүрэх магад­лал, дуу ба цомгийн нэрд гарах ба борлогдох хувийг урьдчилсан таамгаас гадна ямар хот, дүүрэг, мужид ямар дуучны дууг сонсох дуртай байгааг гаргаж ирдэг. Ингэснээрээ аялан тоглолтын төлөвлөлтийг ихээхэн хөнгөв­чилж өгдөг байна. Эхлээд удаагүй байгаа энэ бизнес цаашдаа улам ч газар авах нь гарцаагүй. Манайх ч гэ­сэн үүнээс жишээ аваад тур­шаад үзэж яагаад болохгүй гэж?

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан