Холливудын одод загварын чиг хандлагыг тэргүүлэгчид байдаг хэдий ч форм мэт хоорондоо адилхан хувцаслах нь элбэг тохиолддог. Реалити шоуны од Ким Кардашиан, Виктория Секретийн загвар өмсөгч Лилли Олдриж хоёр яг ийм явдал тохиолджээ.
Мода хөөгч бүсгүйчүүдийн сонирхлыг ихээхэн татах болсон “Givenchy”-гийн 2013 оны шинэ загвар болох макси даашинзыг К.Кардашиан, Л.Олдриж хоёр хоёулаа сонгожээ. Тэд даашинзныхаа гадуур хоёулаа ижилхэн загвар бүхий савхин хүрэм, бүр ижилхэн гутал өмсчээ. 1563 ам.долларын үнэтэй энэхүү даашинз бие давхар Кардашиан, загвар өмсөгч Л.Олдриж хоёрын аль алинд нь сайхан зохижээ. “Givenchy”-гийн 2013 оны шинэ коллекциос сонголт хийсэн од тэднээр дууссангүй. Мөн л бие давхар дуучин Фержи энэ даашинзтай яг адилхан материал бүхий цамцыг сонгосон байна.