Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“День Победы” дуу төрсөн түүх


Зургаан жил үргэлжилсэн Дэлхийн  хоёрдугаар дайны хамаг хүндийг оросын ард түмэн, улаан арми нуруундаа үүрч Москвагаас Берлин хүртэлх замыг туулан зүүн Европын улс гүрнүүд, ард түмнийг фашизмын хар тахлаас аварсан. Энэ жил тохиох Аугаа их Эх орны дайны ялалтын 65 жилийн ой угтсан их ажил ОХУ-д хэдийнээ өрнөөд байна. Аугаа их ялалтын баярын дуу чухам аль нь вэ гэсэн санал асуулга, оросын “Их ялалтын акци” аяны хүрээнд явж байгаагаас өнөөдөртөө хамгийн өндөр санал аваад байгаа “День Победы”. Энэ дуу төрсөн түүхийг та бүхэнд толилуулж байна.

Өдгөөгөөс яг 35 жи­лийн өмнө 1975 оны гуравдугаар сард яруу найрагч Владимир Хари­тонов хөгжмийн зохиолч Давид Тухмановт хан­­даж их ялалтын ойд зориулж хамтарч нэг дуу хийе гэсэн санал тавьж. Улс орон даяараа аугаа их эх орны дайны ялалтын 30 жилийн ойд бэлтгэж, Зөвлөлтийн Хөгжмийн зохиолчдын холбоо ч дайны тухай шилдэг дууны уралдаан зарлаад байсан юмсанж.

Яруу найрагч Харитонов ч нэг их удсангүй хамтрагчдаа шүлгээ өгчээ. Давид Тухманов ч уралдааны комисст амжиж сонсгохын тулд нэг их хойш тавьсангүй хөгжмөө бичиж. Гэтэл “День Победы” дуу ямар ч байр эзэлсэнгүй. Хэргийн гол нь зохиогчдоо байсан аж.

Дууны хөгжим бичсэн залуу  Тухманов ахимаг нас­тай коллегууддаа таалагд­сангүй. Тэд энэ дууны эсрэг санал өгцгөөсөн байна. Яруу найрагч Харитоновын хувьд дайнд оролцсон ахмад дайчин, түүний дуунууд хөгмийн зохиолч Анатолий Новиков, Вано Мураделий нарын хөгжмөөр амилж 1950-иад онд ид мандаж шагнал хүртэж байсан хүн. Харин Давид Тухманов бол эстра­дын чиглэлээр дуу зохиодог залуу хөгжмийн зохиолч байлаа. Энэ үед төрийн хөгжмийн бодлогыг Хөгжмийн зохиолчдын холбооны удирд­лага тодорхойлж байсан цаг. Мэдээж, энэ хүмүүс бол харьцангуй ахимаг насныхан байлаа. Тэдний хувьд 30 нас гэдэг бол түүхийгээрээ байна гэсэн үг. Хөгжмийн зохиолч­дын холбооны удирдлага, радио телевизийн удирд­лагуудын хувьд Давид Тух­манов бол улсын хэмжээний том дуу бичих насанд хүрээ­гүй залуу  байлаа. Гэхдээ л Тухманов энэ үед “Сүүлчийн галт тэрэг”, “Эгэл биш нүд”, “Цагаан бүжиг”, “Гуталчинд зориулсан дуу”, “Миний хаяг-Зөвлөлт холбоот улс” “Энэ хорвоо ямар сайхан юм бэ” гээд олон дуу нь дуулагдаж байсан ч Москвагийн комсо­мо­лын шагналаас өөр гавьяа шагналгүй хүн байлаа. Тийм ч болохоор тэр 30 гаруй дууны ая зохиосон ч арай гэж 1973 онд Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн болоод байсан цаг.

“День Победы” дууг хасахад бас нэг нөлөөлсөн зүйл нь түүний ая нь танго ч биш, фокстрот ч биш байж. Ингээд дууг таг мартаж орхиж. Дууг радиогоор ч телевизээр ч явуулсангүй. Эфирт гарахгүй л бол дуу яаж амилах билээ. Ингээд дууг хамгийн анх Леонид Сметан­ников дуулсан байна. Тэр хамгийн анх энэ дууг 1975 оны тавдугаар сарын 9-ний өмнөхөн  “Голубой огонёк” нэвт­рүү­лэгт дуулсан байна. Теле­виз радиогийн удирд­лагуудын нэг хэсэг нь хожим нь яаж тэд тэр их хяналт, цен­зу­рыг давж байж энэ дууг эфирт нэвтрүүлж “День Побе­ды” дууны загалмайл­сан эцэг болсноо  ярьсан байдаг. Ха­рин Лев Лещенкогийн хувьд үнд­сэндээ телевизийн удирд­лагыг залилах маягаар 1975 оны арваннэгдүгээр сард Цагдаагийн өдөрт зориулсан кон­цертон дээр шууд теле­визийн эфирт дуулжээ. Олон нийт ч дууг яах аргагүй хүлээн авч хит болох нь тэр. Ингээд нэг л мэдэхэд энэ дууг бүр орон даяараа дуулж эхэлжээ. Тэр бүү хэл “День Победы” дуу маршийн хэлбэрт орж дэлхийн олон орны найрал хөгжим тоглосоор байна.

0 Сэтгэгдэл
Ìàø ãî¸ äóó ø¿¿. Áàñ "Êàê ïðåêðàñåí ýòîò ìèð", Ìîé àäðåñ Ñîâåòñêèé ñîþç" äóóíóóä.
Хамгийн их уншсан