Урлаг, үүн дотроо кино шинжлэх ухаан техникийн дэвшлийг хамгийн түрүүнээ тусган авч байгаа юм болов уу. Кино бүтээдэг техник, технолог нь асар хурдтай хөгжихийн хэрээр энэ урлагийн хийц чанар улам их өрсөлдөөнтэй болж байна. Нэг талаас урьдын цаг шиг асар том тайз понарам засахаа больж, хэдэн арван мянган хүн оролцуулахаа больж байгаа ч техникийн чадал, технологийн өндөр чадвар хэрэгтэй болж байгаа нь нууц биш. Ийм болж чадсан тохиолдолд та бараг л холливудын нэрт жүжигчин Аль Пачиногийн тоглосон “Симоно” кино шиг ганцаараа гэртээ сууж байгаад ч кино хийж болох нь ээ.
Өнөөдөр бидний мэдэх алдартай кинонуудын зургийг яаж авч та бидний нүдийг хуурдгийг хар л даа. Таны сэтгэл хөдлөөд л, эсвэл айж жихүүцээд байдаг хэсгүүдийн чинь зургийг хаана авч вэ.