Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Гүүрэн байгууламж гэдэг ч бас л гайхамшиг

Манай Улаанбаатар замын түгжрэлийг бууруулахын тулд баахан гүүр, гүүрэн байгууламж барих юм гэсэн. Гүүр нь эхэндээ гол дээгүүр тавьдаг байгууламж байсан бол өнөөдөр замыг уулзваргүй болгох, урсгалуудыг өөрчлөх гээд олон зориулалттай болж.
Ийм байгууламжуудын “хамгийн хамгийн”-ыг толилуулъя.

1.    Манай гаригийн хамгийн урт гүүр бол Хятадын эх газрын Циндао боомтыг Зяожоугийн булан дахь Хаундао аралтай холбосон 42,5 км гүүр.

2.    Хамгийн өргөн гүүр гэж бас байна аа. Энэ бол ОХУ-ын Санкт-Петербургийн  Мойко гол дээрх Хөх гүүр. Өргөн нь уртаасаа бараг гурав дахин их буюу 97,5 метр болохоор энэ гүүр Исаакиевскийн талбайн нэг хэсэг болдог.

3.    Хамгийн урт замын уулзвар бол Тайландын Банг На-гийн олон замын уулзвар 54 км үргэлжилдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан