Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Ариунболд: Дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны мөнгийг компанид бус банкинд байршуулж, хүү тооцох ёстой

ШӨХТГ-ын орон тооны гишүүн, дэд дарга А.Ариунболдоос цөөн асуултад хариу авлаа.

-Үүрэн холбооны оператор компаниуд ярианыхаа төлбөрийг секундээр хэмжихээр болсон. Энэ ажил юу болсон бэ. Мобиком компанийн хувьд секунд тутмынхаа ярианы төлбөрийг нэмсэн гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодитой юм бэ?
-Энэ сарын 15-наас ярианы төлбөрийг секундээр хэмжих ажил эхэлсэн. Мобикомын нэг секундын тариф бол хууль тогтоомжоор зохицуулагдана. Тухайн салбарын давамгайлагч үнэ тарифыг Харилцаа холбооны зохицуулах хороо тогтоож хяналт тавина гэсэн заалт бий. Үүний дагуу Мобикомын ярианы тарифыг 1.7 төгрөгөөр тогтоосон билээ. Үлдсэн гурван оператор компаниуд зах зээлийн журмаар явна. Өөрөөр хэлбэл, бусад үүрэн холбооны операторууд өрсөлдөөний дагуу үнээ буулгаад л явах байх.
Нийт хэрэглэгчдийн тал хувь нь 60 секундээс бага хугацаагаар ярьдаг гэсэн судалгаа байсан. Үүний дагуу л төрийн байгууллагууд Мобиком компанитай уулзаж шийдсэн. 30 секунд ярьчихаад 60 секундийн төлбөр өгч байгаа нь шударга бус юм гэж үзсэн шүү дээ.
-Тэгэхээр энэ шийдвэр бүх үйлчилгээнд бус зөвхөн сонголтын хүрээнд л шийдэгдэх нь ээ?
-Тийм. Хэрэглэгч би бага ярьдаг гээд ярианы төлбөрийг секундээр тооцдог бага багцыг сонгож болно. Эсвэл хуучин багцынхаа хэрэглээгээр ч явж болно. Энэ бол хувь хүний л сонголт. Энэ бол Харилцааны холбооноос тогтоосон үнэ. Өрсөлдөөний дагуу буух ёстой. Энэ салбар бол дандаа буух учиртай.
-Бусад компанийн хувьд манайх нэг секунд ярианы төлбөрийг тэдэн төгрөгөөр тооцож байна гэдгээ мэдэгдсэн үү?
-Манайх үнэ тарифт хяналт тавьдаг байгууллага биш. Тиймээс бидэнд ирүүлээгүй. Ер нь, манай агетлагаас оны өмнө хоёр асуудлыг тавьсан.
-Дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны мөнгийг буцаан олгох асуудал анх яригдсан. Энэ тухай тодруулаач?
-Дараа төлбөрт хэрэглэгчдээс барьцааны мөнгө авдаг. Тэгвэл энэ мөнгөнд хүү төлж байхыг манай агентлагаас тавьсан. Иргэний хуульд аливаа үйл ажиллагааны гүйцэтгэлийг хангахын тулд барьцаа авахыг зөвшөөрсөн байдаг. Гэхдээ тэр барьцааны мөнгө нь үүрэн холбооны оператор компаниудын өмч хөрөнгө биш, хэрэглэгчийн мөнгө. Тиймээс тухайн барьцааны мөнгөнөөс үүдэн гарсан ашиг орлого нь үүрэн холбооны компанид бус хэрэглэгчид очих ёстой. Тиймээс тэр мөнгийг компанид бус банкинд байршуулаад түүний хүүг нь ярианы төлбөр юм уу, хэрэглэгчийн дансанд байршуулдаг байх шаардлагыг тавьж байгаа. Бүх аймагт салбарт банкинд барьцааны мөнгийг байршуул, энэ сард багтааж хэрэгжүүл гэдэг шаардлага тавьсан.
-Иргэд барьж байсан дугаараа буцаалаа гэхэд барьцааны мөнгө авдаггүй. Тэгэхээр хэрэв ийм тохиолдолд мөнгөө буцааж авах нь ээ?
-Буцааж авах ёстой. Хэрэв таны төлбөрийн үлдэгдэл байвал тэр мөнгийг суутгах байх. Түүнээс ямар нэгэн өр ширгүй бол таны барьцааг өгөх ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан