МЗХ, тус холбооны “Залуучуудын хууль эрх зүйн хороо”-ноос санаачилан хууль зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучууддаа хэрэгтэй мэдээ мэдээллийг олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор цуврал лекцүүдийг зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү лекцээр дамжуулан МУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, хуульч С.Эрдэнэболд амжилтанд хүрсэн нууцаасаа хуваалцаж, оюутан залуучуудын хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор “маш үнэтэй” лекцийг үнэ төлбөргүй авах боломжийг залуучууддаа олгож байгаа аж. 03-р сарын 13-нд “Хуулийн сургууль Монгол, АНУ-д” сэдвээр эхэлсэн энэхүү цуврал лекцийн хүрээнд маргааш“Хуульчийн илтгэх чадвар”сэдвээр унших юм байна. Харин дараагийн лекц нь 03-р сарын 27-нд “Амжилт, төлөвлөвт” сэдвийн дор болох аж. Энэ лекцийг төрийн ордны Иргэний танхимд лхагва гараг бүрт 17 цагаас зохион байгуулж байгаа гэнэ. Оюутан залуус та бүхэнүнэ төлбөргүй энэхүү лекцэнд хүрэлцэн ирж, өөрт хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авахыг хүсвэл 96049499 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.