Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Өөрөө танк, нисэх онгоц хийж яагаад болохгүй гэж


Юм бүхэн элбэг болсон энэ үед ёстой ширхэг боолт цуглуулж байгаад танк нисэх онгоц гээд юу эсийг өөрөө хийж болохгүй гэж.  Үгүй ээ нээрээ, ингээд хийчихсэн хүн байна цаана чинь. Зарим нэгэн нь ч зүгээр л сонирхолдоо хөтлөгдөөд элдвийг санаачилж хийдэг юм байна, нөгөө хэсэг нь болохоор өөрийнхөө ажил төрөлд хэрэглэх гэж гэх мэтээр элдвийг хийсэн байна. “Өөрөө хийе” төслийн хамгийн шилдэг 10 бүтээлийг үз л дээ.


10. Харь гаригийн танк

Энэ бол танк хэлбэртэй болохоор нь л ингэж нэрлээд байгаа болохоос биш харь гариг дээр явах хөлөг гэвэл илүү зохих байх л даа. Ер нь үндсэндээ Трансформерийн тухай Майкл Бейн киноны графиктай л төстэй эд. 4,5 метр урт, 2,5 метр өндөр энэ техникийг уран сайхны болон хүүхэлдэйн кино бүтээгчид дуртайяа авах байсан биз ээ.  Энэ аварга машиныг хийхэд таван тонн металл орсон гээд байгаа.

9. Жолооны сургуулийн автомат кабин

Жолооны дадлагыг одоо ихэвчлэн автомат  тоглоом дээр хийдэг, захын хүүхэд компьютер тоглоомын газарт ороод тоглож болох боловч хэрэг дээрэ яг жинхэнэ машин шиг биш л дээ. Тэгээд л Мэтью Бойер өөрийн гэсэн жолооны автомат кабин бүтээхээр шийдсэн нь энэ. Тэр ихэвчлэн фанеран хавтан ашигласан энэ бүтээлээ хийхэд 1650 доллар зарцуулсны 540-ийг нь жолоо авахад зориулсан гэнэ. Үнэхээр ийм кабинд гар хөлийн дасгал сургуулилт сайн хийсэн хүн жолооны ард суухаараа гудамжинд осол зөрчил гаргахгүй ч байж мэдэх шүү дээ. Өөрийн санаа өөртөө зөв гэдэг л энэ.

8.Дөрвөн хүний аварга дугуй

Том Уилсон бол автомашиныг, жолооч нарыг хүндэтгэдэг хүний нэг. Ялангуяа хаа сайгүй явдаг Хаммер бол сайхан тэрэг гэж үзнэ. Гэхдээ байгаль орчныг хайрлах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо яахав. Тэгээд л Уинстон газар сайгүй явагч аварга унадаг дугуй хийх санаа төрж. Яг л хаммер шиг дөрвөн хүн суугаад хаа ч хүрсэн болно. Харин энэ дугуйг унахын тулд автомашин жолоодох эрх авах хэрэгтэй л болох болов уу даа, яах бол.

7. Оддын дайнд зориулсан хоёр давхар ор

Оддын дайны тухай хоббитой Жонатан ээжийнхээ нэг хүсэлтийг биелүүлэхийн тулд энэ сонин бүтээлээ хийжээ. Тэр ердөө л хоёр хүүхэдтэйгээ нэг дор байх гэсэн ээжийнхээ саналаар гурван давхар, гэхдээ явдаг энэ орыг бүтээж. Яахав гурван давхар ор ч галт тэргэнд ч , гэрт ч байж болох ч явдаг ийм ор хаана байдаг билээ дээ. Тэгээд ч Жонатан үүнийг хийхэд 400 орчим цагаа зарцуулсан юм чинь. Харин хаана хэрэглэх билээ.

6. Усан доогуур шумбагч

Ер нь хэнд ч мэдэгдэхгүйгээр орос орноос өөр улс орон руу явж болох уу гэсэн бодол Михаил Пучковт хэдэн жилийн өмнө гэнэт орж ирэх нь тэр. Тэгээд л усан доогуур шумбагч завь хийхээр байшингийнхаа дээврийн хонгилд оролдож эхэлж. Гурван жил зүтгээд эхэндээ ч өнөөх нь чулуу шиг л живчихээд байж. Оролдсоны эцэст бүтдэг юм болохоор таван метр урттай энэ шумбагч мань хүн 30 орчим метрийн гүнд өдөртөө 150 км зам туулах болж. Тэр ч байтугай Хельсинк, Санкт-Петербургийн хооронд хэдэн удаа явсан гээд байгаа шүү. Мэргэжилтнүүдийн нүд орой дээрээ гарахаас яахав.

 5.Тийрэлтэт хөдөлгүүрт  мини машин

Дөрвөн дугуйтай мотоциклд тйирэлтэт хөдөлгүүр суурилуулна гэж хэн санах вэ дээ. Эсвэл автомашиныг зүгээр л тоглоомон машин шиг багасгана гэж төсөөлөхгүй. Гэтэл яг ингэж зэрэг сэтгээд ажил болгочихсон хүн байна аа. Энэ бичил машиныг Дитер Страма гэгч хийчихээд байгаа нь энэ.  Энэ машиндаа тэрээр жинхэнэ авто машинд ч ахдаж мэдэх ATDI GS-100 Turbojet тийрэлтэт хөдөлгүүр тавьсан. Харин хурдлаад эхлэхээр машин нь тарчихаагүй нь яамай даа.

4.Волтроны асар том баримал

Харь гаригийн тухай хүүхэлдэйн кино бол хятадад алдартай. Трансформерийн 10 метр өндөртэй энэ асар том баримлыг Ханжоугийн их сургуулийн оюутнууд Их сургуулийнхаа шинэ технологийн цэцэрлэгт байрлуулжээ. Хамгийн сонирхолтой нь энэ баримлаа тэд хуучин машинуудын сэлбэг, эд ангиудаар бүтээсэн байна. Баруун гарт нь улаан өнгийн суудлын машин бариулсан нь  америкчууд хятадын коммунист намыг гартаа авах гэсэн санаархал байгаа гэдгийг шүүмжилсэн утгатай гэнэ.

3. Харь гаригийн хөлөг, Нисдэг таваг

2011 онд хятадын нэгэн иргэн унадаг дугуйны сэлбэг ашиглан нисдэг таваг үйлдвэрлэхээр шийдэж. Хариас том робот ирдэггүй, ер нь тэгээд нисдэг тавгаар яах билээ, хаашаа зорчих билээ гээд олон зүйлийг энэ хүнд ойлгуулах хэрэгтэй ч өөрөө зүтгээд байгааг нь яалтай билээ. Тэгээд л тэр мотоциклын найман мотор ашиглаад энэ нисдэг тавгийг хийсэн хэрэг. Нисдэг тэрэг шиг нисэх төдий боловч харь гаригийн нисдэг таваг шиг нүд ирмэхийн зуур алга болоод өгнө ч гэж байхгүй л дээ.

2.Нисдэг тэрэг

Бас л гайхал хятадуудын хийж байгаа ажил. Үгүй тэгэхдээ нисдэг тавгийг бодвол арай бодитой юм уу даа. Хятадын нэгэн фермер Ву Жоньюан өөрийн гэсэн нисдэг тэрэгтэй болохоор шийдээд модон сэнстэй, мотоциклын мотортой нисдэг тэрэг хийж эхэлж. Тэр өөрөө үүнийгээ 800 метрийн өндөрт нисч чадна гэж баталж нийтдээ 1600 доллар зарцуулжээ. Гэхдээ нутгийн эрх баригчид энэ нисдэг тэргээ туршихыг нь хориглосон байна. Нэрээ юмыг яаж мэдэх билээ дээ, 800 метрийн өндөрт гардаггүй юм гэхэд нисэх гэж байгаад юу ч болоо билээ.

1.Гар хийцийн атракцион

Үгүй ер нь том хотуудад байдаг атракцион тоглоомыг гэрийнхээ дэргэд байгуулж яагаад болохгүй гэж. Оклахамагийн оршин суугчид үүнд маш хялбархан хариу өгсөн гэж байгаа. Жерем Рейд эцэг эхийнхээ байшингийн дэргэд үүнийг байгуулахаар шийдэж. Тэр дөрвөн жилийн туршид 7000 ролик, хадаас, дугуйн зам цуглуулж 10 мянга орчим доллар зарцуулан энэ бүхнээ бүтээжээ. Атракционы тэргэнцэр цагт 30 км хурдалдаг байна. Үүнээс илүү хурдалбал юу ч болох билээ дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан