Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарна


МАХН-аас “Шударга ёс аян-2013” орон даяар эхлүүлснээ зарлаж, тус намын лидер болох таван хүн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Өнгөрсөн сард болсон намын Бага чуулганаар найман зорилт тавьж ажиллах шийдвэрт хүрчээ. Тодруулбал, хамгийн эхний зорилт нь нийгэмд шударга ёс тогтоох чиглэлээр ажиллах гэнэ. Тиймээс энэ чиглэлээр орон нутагт ажиллах багаа удирдан ажиллахаа мэдэгдэж, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн Ц.Цолмон нар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай гэрээ байгуулсан юм. Мөн “Эрс шинэчлэл”, “Даяар Монгол”, “Үндэсний хас” хөдөлгөөн, “Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө” ТББ, “Тусгаар тогтнол эвсэл” ТББ, “Тусгаар Монголын төлөө нэгдэгсэд”, “Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо”, “Талын цөөвөр чоно”, “Алтан ураг Чингүнжав сан”, “Хохирогчдын нэгдсэн холбоо”, “Олон нийтийн хяналт” ТББ, “Шударга ёсны хувьсгалт Монголын үндэсний оюутны холбоо”-той хамтран ажиллахаар болов.
Тэдний байгуулсан гэрээнд гурван заалт тусгажээ. Нэгдүгээрт, Монгол Улсын газар нутгийн үнэт баялгийг цөлмөх хатуу бодлого, зорилго, зорилттой гадаадын улс төрийн бодлогын гар, хөл бологсдын эсрэг хатуу тэмцэж, Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, Монгол Улсад шударга ёс тогтоохын төлөө 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран ажиллахаа илэрхийлж байна.  Хоёрдугаарт, бусдын нөлөөнд үл автаж, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлж буй үзэгдэлтэй эвлэрэшгүй тэмцэл өрнүүлэн ард иргэддээ үнэн зөв мэдээлэл хүргэж, хамтран ажиллах. Гуравдугаарт, шударга ёсны төлөө хамтран ажиллахыг улс төрийн бусад намууд, улс төрийн идэвхтэй ажиллагаа явуулдаг иргэний холбоо, хөдөлгөөнүүд болон бусад төрийн бус байгууллагад уриалж байна гэжээ.  
Түүнчлэн МАХН-ынхан 21 аймгаа бүсчлэн хувааж, хуралдай зохион байгуулах юм байна. Эхний хуралдайгаа өнөөдөр говийн бүсэд зохион байгуулахаар болжээ. Цаашид орон нутаг дахь намын байгууллагаа бэхжүүлэхийн тулд энэ ондоо багтааж, олон ажил хийхээр төлөвлөсөн гэдгийг ч тус намын генсек хэлсэн юм.


Г.Шийлэгдамба: МАХН-аа бэхжүүлж, шударга бусын эсрэг ард түмнээ уриална

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Шударга ёс аяныг ямар зорилгоор, хэдий хугацаанд зохион байгуулах вэ?
-Энэ аянаа нэг жил үр­гэлж­лүүлнэ. Аяны хүрээнд олон чухал арга хэмжээ зохион бай­гуулахаар төлөвлөсөн бай­гаа. Үүнээс хамгийн чухал нь МАХН-аа бэхжүүлэх, шудар­га бусын эсрэг ард түмнээ уриалах юм.

-Таван ажлын хэсэг бай­гуулжээ. Тэд яг ямар ажил хийх вэ?
-Манай намын лидер бо­лох таван хүнээр удирдуул­сан таван ажлын хэсэг байгууллаа. Эхний ээлжинд говийн бүсийн хуралдай хийнэ. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгүүд намын бодлого зорилтын хүрээнд баталсан хөтөлбөрийг хэрэг­жүүлэх ёстой. Хөтөлбөр хэрэг­жүүлнэ гэдэг нь тухайн бүс нутагт байгаа манай намд нэн түрүүнд шаардагдаж байгаа зүйл, үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ гэдгийг тодорхойлно. Нэг намын амьдрал гэдэг ард түмний амьдралын нэг хэсэг. Тийм учраас тухайн бүс нутаг дахь ард түмний амьдралд онцгойлон шийдвэрлэх ямар асуудал байна вэ гэдэгтэй газар дээр нь танилцаж шийдвэрлэх юм. Бидний өөр нэг анхаарах асуудал бол аль нэг улс төрийн хүчин засгийн эрх авах үедээ ард түмэнд амласан, хэлсэн зүйлээ хэрэгжүүлэхгүй байгаа. Тийм учраас УИХ-д бүлэгтэй, гуравдагч хүчний хувьд явуулж буй үйл ажиллагаандаа ч хя­налт тавьж, дүгнэлт хийх бол­но. Энэ асуудлын хүрээнд та­ван ажлын хэсэг  ажиллах юм.

-Эдгээр ажлын хэсгийн хийсэн ажлыг хэзээ, хэрхэн дүгнэх вэ?
-Ажлын хэсгүүд энэ оны сүүлээр болох намын их чуулганд ажлаа тайлагнана. Ажлын явцынхаа талаар намын Гүйцэтгэх товчооны хуралд тухай бүрт нь мэдээлэл өгөх юм. Эцсийн үр дүнгээ оны сүүлээр дүгнэж, зарчмын бодлогын асуудлаа ярилцахаар төлөвлөсөн байгаа. 


Ч.Улаан: Төсөв санхүүгийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд анхаарна

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан намаасаа өгсөн үүргийн дагуу хийх ажлынхаа талаар ийн ярилаа.  

-Мэдээж, баг болж ажиллаж, тодорхой чиглэлийн асуудалд нарийвчлан хандах болно. Бүх аймгаар явж ажиллах зорилттой. Миний хувьд эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг Засгийн газарт эрхэлж байгаагийн хувьд ард түмний баялаг, татварын хөрөнгө, улсын төсөв мөнгө оновчтой зөв зарцуулагдаасай, энэ үйл ажиллагаанд ард иргэд хуулиа дээдлэж оролцоосой, төсөв санхүүгийн салбарын шинэчлэл улам эрчимжээсэй гэж бодож байна. Энэ хүрээнд ажлаа хийнэ. Энэ оноос төсөв санхүүгийн том шинэчлэл эхэлсэн. Төсөв санхүүгийн удирдлагын төвлөрлийг сааруулж байгаа.

Орон нутагт эрх мэдэл шилжүүллээ. Үүнийг дагаад ард иргэд төрийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх шинэ журамтай боллоо. Тийм учраас энэ шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхэд миний ахлаж байгаа багийн гол үйл ажиллагаа чиглэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан