Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хот, хөдөөд нийтдээ 4817 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байна

Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захиалга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, эхний ээлжийн  4817 суралцагч хичээлдээ ороод байгаа. Эдгээр суралцагчид эхний 2 сар танхимын сургалтад  хамрагдаж байгаа бол ирэх сарын 1-ээс гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууддаа очиж дадлагын хичээлээ эхлэх юм. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг Хөдөлмөрийн яамнаас өгсөн бодлого, чиглэлийн дагуу Улаанбаатар хотод 18, хөдөө орон нутагт  Мэргэжил сургалтын 38 төв хэрэгжүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. Суралцагчид Засгийн газраас олгож байгаа 140 400 төгрөгийн тэтгэмж авахаас гадна Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаараа онцлогтой юм.

Хот, хөдөөгийн МСҮТ-ээс тус хөтөлбөрийн хүрээнд хамгийн олон суралцагчидтайгаар нь авч үзвэл Өвөрхангай аймгийн МСҮТ-д 296 суралцагч, Увс аймгийн МСҮТ-д 291, Ховд аймгийн МСҮТ-д 258 суралцагч суралцаж байгаа бол нийслэл хотод ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Политехник коллежид 196, Монгол-Солонгосын Политехник коллежид 166 суралцагч суралцаж байгаа дүн байна. Түүнчлэн нийслэл хот, хөдөө орон нутагт суралцаж байгаа хүний тоогоор харьцуулж үзэхэд хөдөө орон нутагт 3523, нийслэл хотод 1261 суралцагч суралцаж байгаа ажээ.  
    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан