Энэтхэгийн төвийн нутгийн Мадия Прадеш мужид долоо, найман эрэгтэй швейцарийн нэгэн жуулчин эмэгтэйг зэрлэгээр хүчирхийлсэн аймшигт хэрэг гарчээ. Эмэгтэй нөхөртэйгөө хамт дугуйгаар алдарт Таж Махал руу явж байгаад замдаа майхан барьж хоноглохоор шийдсэн байна. Харамсалтай нь бүлэг эр тэдэн рүү дайрч нөхрийг нь зодоод хүүхнийг хүчирхийлсэн гэнэ. Тэднийг Гвалиор хотын эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж үзүүлээд цагдаагийнхан гэмт этгээдүүдийг хайж эхэлсэн гэнэ.
Өнгөрсөн оны сүүлчээр оюутан бүсгүйг автобусанд хэсэг залуу бүлэглэн хүчиндсэний дараа эмэгтэй нас барсан нь энэтхэг даяар дуулиан тарьж эмэгтэйчүүдийг хүчирхийлэх хэрэгт хатуу цээрлэл үзүүлэхийг шаардсан жагсаал цуглаан энэтхэг даяар өрнөж байгаа үед ийм хэрэг дахин гарсан нь олны дургуйцлийг хүргэж байна.