Титаник хөлгийг живэх үед эцсээ хүртэл хөгжмөө тоглож байсан гэлцдэг алдарт хамтлагийнхны нэг хийлийг олжээ. Хөгжмийг олохын хувьд аль хэдийнэ олсон боловч Титаникт тоглогдож байсан хийл эсэхийг саяхныг хүртэл олж тогтоогоогүй байсан юм. Харин сүүлийн долоон жил мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны эцэст Титаник хөлөгтэй эцсээ хүртэл хамт байсан хөгжимчний хийл мөн болох нь тодорчээ. Энэ хийлийг хөгжимчин Уоллэс Хартли барьдаг байжээ. Уоллэс Хартлигийн цогцсыг хөлөг живснээс 10 өдрийн дараа олсон боловч түүний хийлийг олдсон эд зүйлсийн жагсаалтад бичээгүй байсан гэдэг. Гэхдээ хийл хөгжим Уоллис Хартлигийн цогцостой хамт байсан бөгөөд хөгжмийг сүйт бүсгүйд нь илгээж, түүнд хадгалуулсан байна.