АНУ-ын Флорида мужийн 41 настай Стэнли Колорайт 3000 орчим барби, Кена хүүхэлдэй цуглуулахын тулд 30 гаруй мянган доллараа зарцуулсан нэгэн гэнэ.
Одоо түүнийг цуглуулга дөрвөн өрөөнийх нь ханаар дүүрээд бас гурван өрөөнд өрөөтэй байдаг гэнэ. Энд нь зөвхөн хүүхэлдэй төдийгүй хүүхэлдэйнд зориулсан автомашин, онгоц, жинхэнэ тавилга сэлттэй хүүхэлдэйн байшин хүртэл бий. Тэр 1997 онд хамгийн анхны хүүхэлдэйгээ худалдан авч байсан бол одоо сардаа дор хаяж 20 хүүхэлдэй худалдан авдаг байна. Тэр дэлгүүр, худалдааны төв, энд тэндхийн дуудлага худалдаанаас зөвхөн хүүхэлдэй л хайж явдаг хоббитой нэгэн. Түүний цуглуулгын хамгийн эртний хүүхэлдэй нь 1962 оны Барби. Харин 1992 онд үйлдвэрлэсэн Барбиг хамгийн өндөр үнэ 1300 доллараар худалдан авч байжээ.