Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ЛХАГВАСҮРЭН: ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ ИХ БАЙГАА ҮЕД ХҮҮ БУУРАХ МАГАДЛАЛ БАГА

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголбанкнаас зээ­лийн хүү бууруулах талаар ямар ажил хийж байгаа вэ?

-Хүү гэдэг нэг талаараа үнэ л дээ.  Зээлийн эрэлт, нийлүүлэлтийн дүнд тогтдог гэж ойлгож болно. Зээлийн  хүү өндөр байгаа нь эрэлт их байна гэсэн үг. Гэтэл банкнаас зээлд гаргаж буй мөнгө нь дутагдалтай. Нэг ёсондоо эрэлтийг хангаж чадахгүйгээс зээлийн хүү өндөр байна. Монголбанкны хувьд арилжааны банкуудын дотоод хэрэгт оролцож, тэр банк зээлийнхээ хүүг бууруул гэж хэлэх эрхгүй. Бид макро эдийн засгийг тогтвортой байлган хүүг бууруулах нөхцөлийг л хангах боломжтой.
-Тэгэхээр зээлийн хүү буу­рах уу эсвэл өссөөр байх уу?
-Эрэлт их байгаа то­хиол­долд хүү өндөр, буурах магадлал бага байна гэсэн үг. Учир нь, харилцах хадга­лам­жаар татаж буй мөнгө нь бага тул зээлийн хүү буурах магад­лал тэр хэмжээгээрээ бага.
-Инфляцыг нэг оронтой тоонд барина гэж мэдээлсэн. Энэ нь боломжтой юу. Өмнө нь барих гээд чадаагүй шүү дээ?
-Өнөөдөр суурь инфляц найман хувьтай байна. Инфля­цад нөлөөлдөг гол хүчин зүйл болох өргөн хэрэглээний ба­раа болон шатахууны үнэ тогтвортой байвал асуудалгүй. Өөрөөр хэлбэл, мах, гурил, шатахууны үнэ савлахгүй бол инфляц гайгүй байна. Тиймээс Засгийн газраас “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрт “Шатахууны жи­жиг­лэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өр­гөн хэрэглээний бараа бү­тээг­­дэхүүний өртгийг буу­руу­лах”, “Хүнсний гол ба­раа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр баг­таж буйг та бүхэн мэдэж бай­гаа байх. Эдгээр хөтөлбөр хэрэгжихээр өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байвал  суурь инфляцтайгаа ойртож очино гэсэн үг. Ерөнхийдөө Монголбанк зорилтдоо ойролцоо очих боломж бий.
-Гэхдээ шатахууны үнийг барихын тулд “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд 3,8 хувийн хүүтэй зээл олго­сон шүү дээ. Тэгсэн атал шатахуун импортлогч ком­па­ниуд элдэв шалтаг тоочин бүтээгдэхүүнийхээ үнийг нэм­сэн?
-Шатахууны үнэд нөлөөлөх хоёр хүчин зүйл бий. Энэ нь, инфляц болон тухайн бүтээгдэхүүний суурь үнэ. Гэхдээ сая шатахууны үнэ нэмэгдсэн шалтгаан нь дэлхийн зах зээл, Оросоос худалдан авч буй үнэ нөлөөлсөн болов уу. Тэрнээс өөр нөлөөлөх зүйл байхгүй.
-Монголбанк эрсдэлтэй гүйл­гээг хянадаг. Гэтэл МИАТ-ийн мөнгө идсэн асууд­лыг яагаад хожуу ил­рэв. Гүйлгээ нь явж байхад мэд­сэн болов уу?
-Эрсдэлтэй гүйлгээ гэдэг нь хуулийн дагуу 20 саяас дээш хэмжээний мөнгө шилжилж байгаа болон харилцагч нь то­дорхой бус тохиолдлыг хэлнэ. МИАТ-ийн гүйлгээг эрс­дэл­тэй гэж мэдэх арга байхгүй. Тухайн үед МИАТ Монголын компани гэдэг утгаар гүйлгээ нь явж байсан. Төлбөрийн даалгаврыг нь ч хийж байгаа болохоор эрсдэлтэй, хууль зөрчсөн гүйлгээ байжээ гэдгийг таньж мэдэх боломжгүй шүү дээ.  
-Мэдэх боломжгүй байх нь ээ?
-Ерөнхийдөө хууль хя­нал­тын байгууллага эц­сийн байдлаар шийднэ. Ийм эрсдэлтэй гүйлгээг Мон­гол­банкны Санхүүгийн мэдээл­лийн алба гэж хянадаг. Уг алба хуультай, бие даасан газар. Манай банкны бүх гүйлгээг шалгана. Эцсийн байдлаар хууль хяналтын байгууллага шалгаж, нягтална шүү дээ.
-Инфляц өсөхөөр Мон­гол­банк мөнгөний бодлогоо нэмдэг ганц аргатай гэж эдийн засагчид шүүжилдэг. Үүнээс өөр зөөлөн бодлого бий юү?
-Энэ бол онолын. Гэхдээ дэлхий нийтийн жишиг болчихсон зүйл. Хаана ч очсон инфляц өсвөл мөнгөний хатуу бодлогоор барьдаг. Жил бүр инфляц өндөр байна гэдэг нь худалдан авах чадвараа алдаж байна гэсэн үг.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан