Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аялал жуулчлал хөгжүүлэх чадамжаараа Монгол Улс 140 орноос 99-д оржээ

Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum)-ын судалгааны хэсэг  2013 оны аялал жуулчлалын салбарынх нь  чадамжийн индексээр 140 орныг жагсаахад Монгол Улс 99-д оржээ. Ийм дүнг тус байгууллага хоёр жилд нэг удаа гаргадаг юм байна. Энэ дүнг гаргахад тухайн улс бүрээс авсан тайлан, өмнөх жилүүдийн үр дүн, аялал жуулчлалын салбарын тухайн оны байдал, хөрнгө оруулалт, чадамж зэргийг харгалздаг байна. Үүнээс гадна шинжээчдийн газар дээр нь очиж үзсэн тайлан, визийн дэглэм, улс орны улс төр болон эдийн засгийн хөгжлийн нөлөөлөл, удирдлага зохион байгуулалт, зам тээвэр, ажлын байр зэргийг үзэж харгалздаг юм байна.
Энэ судалгаагаар 2013 онд аялал жуулчлалын салбараараа Швейцарь, Герман, Австри улсууд тэргүүлж байна. Энэ улсуудын араас Испани, Их Британи, АНУ, Франц, Канад, Швед болон  Сингапур улсууд орж байна.
Хамгийн сүүлийн байруудад  Лесото, Гвиней, Сьерра-Леон, Бурунди,  Чад, Гаити зэрэг улс орсон бол манай улсын ойролцоо 97, 98 дугаар байрт Гватемал, Иран болон манай ард Суринам, Кувейт улсууд оржээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан