Хаврын урин өдрүүд айлчлан ирж байна. Өвлийн зузаан хувцсаа тайлж, хөнгөн нимгэн хувцсандаа орж буй охид бүсгүйчүүд энэ хавар яаж гоёх билээ гэж санааширч байна уу. Тэгвэл бид таны хаврын өдрүүдийн өнгийг чимэх нэгэн бяцхан мэдээллийг хүргэе. Энэ хаврын моданы өнгө бол цайвар ногоон гэж загварын мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна. Яг л хаврын урин өдрүүд шиг зөөлөн, сэтгэлд дотно энэ өнгө бүсгүй таныг гэрэлтүүлэхийн зэрэгцээ загвартай хөл нийлүүлэн алхдаг гэдгийг харуулна. Цайвар ногоон өнгө мода болсон учраас дэлхийн нэртэй брэндүүдээс эхлээд үнэ боломжийн энгийн хувцас, хэрэглэл хүртэл ийм өнгөтэйгөөр гарч байна. Уншигч та дараах зургуудаас цайвар ногоон өнгийг хувцас, хэрэглэл, аксесуарыг хэрхэн зохицуулан өмсч зүүж болохыг ажиглаад аваарай.