Санхүүгийн зохицуулах хороо “Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн тусгай зөвшөөрлийн түр журам”-ыг батлаад байсан. Журам батлагдсантай холбогдуулан хуулийн этгээдүүдээс ХАА-н бирж дээр арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч дуусчээ. Ингээд ХАА-н биржид арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Хонгорын таван эрдэнийн хишиг”, “Лотус комэкс”,”МЭТУ”,“Өвөр таван эрдэнийн шим”, “Цэц инвест”, “Бадар хундага оргил”,“Мөрөн таван эрдэнэ” ХХК зэрэг долоон компанид олгожээ. Тусгай зөвшөөрөл авсан брокерын компаниуд ХАА-н биржид гишүүнээр элссэнээр биржийн арилжаанд оролцох эрхтэй болох юм. “ХАА-н бирж” ХХК нь анхны арилжаагаа 2013 оны гуравдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.