400 автомашиныг 60 метрийн өндөр байшинд багтаана гээд төсөөл дөө. Манай Улаанбаатар шиг хотод яг л хэрэгтэй зүйл. Германы Вольфсбург дэх алдарт Volkswagen машины үйлдвэрийн “Автоштадт” хоёр агуулахыг сонирхуулж байна. Энэ бол шинэ машины агуулахаас гадна, тус үйлдвэрийн бүтээгдэхүүн, загварын музей гэж болно. Гэхдээ энд музей, кинотеатр гээд юм юм байдаг болохоор хотын бас нэг үзүүштэй газрын нэгд зүй ёсоор ордог. “Автоштадт” нь хоёр гялалзсан цамхгаас бүтнэ.
1. Цамхаг бүр 60 метр өндөртэй.
2. Тус бүртээ 400 машин багтаана.
3. Цамхгууд Volkswagen-ий автозаводтой 700 метрийн газар доогуурх хонгилоор холбогддог.
4. Энэ хонгилоор урсах автомат конвейр шинэ машиныг цамхаг руу авчирна.
5. Эндээс нь өргүүр аваад тухайн машиныг аль давхарт ямар зогсоолд тавих тэр газарт нь хүргэнэ.
6. Гэхдээ үүнд нэг их цаг үрэхгүй. Өргүүр секундэд 2 метрийн хурдтай.
7. Ингэхээр худалдан авагчийн сонирхсон машин үйлдвэрээс гараад нэг ч метр яваагүй цоо шинээрээ ирнэ гэсэн үг.
8. Ийм ч болохоор худалдан авагчид хэрэгтэй машинаа шууд үйлдвэрээс нь, эндээс худалдан авах дуртай байдаг.
9. Тэгээд та шинэхэн машиныхаа жолооны ард суугаад харахад “0” зааж байвал машин чинь жинхэнэ шинэ гэдгийг итгэнэ дээ.