Беларусын Минск хотын худалдааны төвд 20 мкв талбайтай бүхэл бүтэн өрөөний тавилга, эд хэрэгслийг шоколадаар хийсэн үзэсгэлэн гарчээ. Ил зуухаас эхлээд шүүгээ, цайны аяга хүртэл бүгдийг нь шоколадаар урласан энэхүү өрөөг уран барималч, сийлбэрч Элена Климент бүтээжээ. Тэрээр энэ амттанаар дүүрэн өрөөг хийхийн тулд хоёр сар бэлтгэж, 600 кг шоколад ашиглаж, хоёр долоо хоногийн дотор хийж дуусгажээ. Түүний энэхүү сонирхолтой үзмэр ирэх сар хүртэл үзэсгэлэнд тавигдах бөгөөд дараа нь хэсэг хэсгээр нь салгаж, заримаас нь бүр үзэгчдэд амсуулах гэнэ . Ийнхүү шоколадаар томоохон бүтээл урласан тохиолдол өмнө нь цөөнгүй гарч байсан. 2011 оны Валентиний баяраар гэхэд Литвид мөн бүхэл бүтэн хоолны өрөөг шоколадаар хийж байсан удаатай.