Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Ц.ОДБАЯР: Сайман монгол нохой уяачдад ээлтэй байдаг
-Монгол банхар нохойн тэмцээн амжилттай боллоо. Хоёр дахь жилдээ болж буй тэмцээн зохион байгуулалт ямар байсан бэ?
-Өнгөрсөн жил нохой үржүүлгийн гурван газар хамтраад анхны “Монгол нохой” үзэсгэлэн наадам зохион байгуулсан юм. “Их Монгол”, “Асар басар”, “Хоточ” гурваас зарлаад иргэд ч нохойгоо авчирч оролцсон. Тэнд 100 гаруй нохой цугларч, олон ч хүн ирсэн бол энэ жил “Говийн халтар”, “Дорнод Монгол” гэсэн хоёр газартай хамтраад зохион байгууллаа. Монгол нохойг цэвэр цусыг нь алдагдуулахгүйгээр өсгөж байгаа энэ таван газрын нохдоос гадна иргэд өөрийн нохойг их оруулсан нь тэмцээний хүрээ тэлж байгааг харуулж байна. Мөн энэ тэмцээнээ Монголын нохой судлалын холбоотой хамтарч зохион байгуулсан.
-Үзэсгэлэн наадам, тэмцээн гэж байгаа шүү дээ. Тэнд болсон үйл ажиллагааг танилцуулахгүй юү?
-“Монгол нохой” үзэсгэлэнгийн гол зорилго нь жинхэнэ монгол нохойгоо олон хүнд таниулах гэж болох юм. Сүүлийн үед энэ нохойг төвд банхартай хольж, андуурч байна. Том, сагсайсан биетэй нохойг хараад монгол нохой гэдэг. Хятадуудын гаргаж авсан тэр нохой бол яах аргагүй гоё харагддаг. Гэтэл жинхэнэ монгол банхар өөрийн гэсэн шинж төрхтэй байдаг. Тэгэхээр олон нийтэд монгол банхар бол тусдаа сайхан нохой гэдгийг таниулах, цаашид цэвэр цусаар нь хадгалж, үржүүлж авч үлдэхийг чухалчилсан. аль нохой ямар гөлөг гаргаж, ямар угшлаар түлхүү явуулах хэрэгтэйг бид олж хардаг. Тэмцээний тухайд нохдыг байгаа байдал, шинжээр нь өрсөлдүүлдэг юм. Хэдий тэмцээн гэж байгаа боловч наадам, үзэсгэлэн гэмээр ч юм шиг. Тэнд цугласан үзэгч, хүмүүсийг харвал сумын наадмаас ч томхон хэмжээний хүрээ үүсгэсэн байсан шүү.
-Хоёр дахь тэмцээнд хэдэн нохой оролцсон бэ. Орон нутгаас бас олон нохой ирсэн гэж сонссон?
-Тийм ээ, нийтдээ 120 гаруй нохой бүртгүүлсэн. Дараа нь бүртгүүлээгүй, хожимдож мэдээлэл авсан зөндөө нохой ирсэн шүү. Тэгэхээр дараа жилээс мэдээллээ сайн түгээх хэрэгтэй юм гэж бодож байгаа. Нийт оролцогч нохдын тал хувь нь дээрх таван байгууллагын мэргэжлийн төвшинд асарч, өсгөсөн ноход. Бусад нь иргэд өөрсдөө авчирсан гэхээр маш олон хүн энэ тэмцээнд ирсэн гэдгийг харуулах байх. Орон нутгийн иргэд Эрдэнэт, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймгаас нохойгоо авчирч оролцуулсан.
-Тэр хүмүүс нохойгоо яаж авчирдаг юм бол?
-Өөрийнхөө машинаар л авчирна шүү дээ. Анхны тэмцээнд говиос портерт 10 гаруй нохой ачаад ирсэн хүн ч байсан. Гэхдээ энэ жил оролцогч нохдын чанар хавьгүй сайжирсан байна билээ. 10 нохойгоо авчирдаг байсан хүн түрүүлнэ гэж бодсон хоёр сайн нохойтой ирсэн. Бүх нохойг эр, эмээр нь ангилаад үзэхэд ерөнхий төвшин, төрх нь жигд сайжирчээ гэж харсан шүү. Зарим хүн төвд нохойн эрлийз авчирсан боловч бид шууд хассан. Харахад л шал өөр байгаа юм чинь монгол ноходтой өрсөлдүүлэх боломжгүй.
-Монгол нохойн шинж, төрхийг их ярилаа. Тэмцээнд оролцож байгаа нохдыг ямар шалгуураар шүүдэг вэ?
-Хоншоор, дух, завьж, чих, үсний бүтэц гээд бүх зүйлийг нь хардаг. Монгол нохой бусад нохойноос өөр шүү дээ. Ядаж л хөлний тавилт, алхаа нь ондоо гэдгийг олон жил нохой судалсан бид байтугай энгийн хүн ч зэрэгцүүлж хараад мэднэ.
-Монгол банхар хоточ, хоньчин гэдгээр нь бид сайн мэддэг. Бусад нохойноос ямар онцлогтой амьтан бэ?
-Хоточ гэдгээс гадна ан ав, эзнийхээ гэрт харуул хийх гээд олон ажилтай. Наанадаж эзнээсээ байнга хоол хүлээхгүй. Өлсвөл өөрөө жижиг амьтан бариад ходоодоо зогоочихно. Орон байр гэж шаардахгүй, хүйтэнд цасан дээр цагираглаад л хэвтчихнэ. Тэр хэрээрээ соргог, сайн харуул. Тэгэхээр монгол нохойн ийм онцлогийг хадгалж, харуулах хэрэгтэй. Наадмаа ч ийм л зорилгоор зохион байгуулж байгаа шүү дээ.
Цаашид Дэлхийн нохойн холбоонд банхараа монгол нохой гэж бүртгүүлэх ажил бий. Энэ бол ганцхан жилийн дотор хийчих зүйл биш. Дор хаяж хэдэн мянган нохойтой болж, иргэдийнхээ дунд монгол, төвд нохойг ялгаж ойлгодог болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол монгол, төвд хоёрыг хооронд нийлүүлчихээд аль нь гэхэд хэцүү болгочихвол бидний зорилго, ажил улам л хүндрэх болно.
-Уяачдад монгол нохой ээлтэй, хүлгийн хурдад нь сайн байдаг гэж ярьдаг?
-Тийм шүү, одоо манай уяачид сайхан нохой дагуулчихсан явдаг. Гэтэл тэр нь суурин газрын манаач төвд банхар байгаа юм. Төвд банхар хол замд адуу дагаад явж чадахгүй, чоно амьтнаас хамгаалахгүй, хоолоо өөрөө олж идэж чаддаггүй. Хөгшчүүл сайхан монгол нохойтой уяаны хүлэг хурдан давхидаг гэж ярьдаг нь үнэн. Бүр тохиолдлоор ч юм шиг батлагдсан зүйл бий шүү. Манайхаас нэг залуу банхарын гөлөг худалдаад авсан чинь морь нь түрүүлсэн юм. Хойтон жил нь дахиад нэг охин гөлөг авсан, морь нь амжилтаа давтсан байдаг.
-Монгол нохой ховордлоо гэж ярьдаг. Хэр үнэний ортой вэ?
-Үнэн үнэн. Хуучин цагт хөдөө айл бүрийн гадаа дөрвөн нүдтэй, сүүлээ хондлой дээрээ шидчихсэн, сүрлэг сайхан нохой байдаг байсан. Гэтэл одоо тийм биш байгаа биз дээ. Банхараа алдчихсан айл орос нохой хотондоо тавьсан чинь чоно мал руу нь ороод эхэлсэн байдаг. Эзэн нь дуу шуунаар гарах гээд үүдээ нээхэд өнөөх нохой нь гэрт нь шургаад, орон доогуур нь орчихсон л гэдэг. Тэгэхээр монгол нохой ямар сайн хамгаалагч байсан нь харагдаж байгаа шүү дээ.
-Одоо монгол нохой ямар үнэтэй байна. Гадаадад 3.5 мянган ам.доллар хүрлээ гэдэг?
-Ерөнхий үнэ нь 500 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байна. Гэхдээ энэ жилийн үзэсгэлэн наадмын үеэр нэг настай гөлөг дуудлага худалдаагаар зарсан юм. Тэр гөлөгний үнэ 2.2 сая төгрөг хүрсэн шүү.
ТИЙМ ШҮҮ
Монгол нохой банхарын тухай 1900-аад оны эхээр судлаач А.Эндрюсийн экспедицийнхэн анх баримт болгон тэмдэглэсэн байдаг. Дөрвөн нүдтэй, том биетэй энэ амьтан монголчуудын ахуй, амьдралтай дасан зохицож өөрийн хэв, шинжээ олсон. Нохдын дундаас хамгийн зоригтой, үнэнч, амьдрах чадвар сайтай гэж болмоор энэ амьтан сүүлийн үед ховордож байгаа. Гэсэн ч үүний эсрэг амьтан үржүүлгийн газрууд хамтарч “Монгол нохой” үзэсгэлэн, тэмцээн зохион байгуулж, хоёр дахь жилтэйгээ золголоо. Тэмцээний зохион байгуулагч, “Ангелфиш” амьтны дэлгүүрийн эрхлэгч, амьтан судлаач Ц.Одбаяртай монгол нохойн талаар хөөрөлдлөө.
-Монгол банхар нохойн тэмцээн амжилттай боллоо. Хоёр дахь жилдээ болж буй тэмцээн зохион байгуулалт ямар байсан бэ?
-Өнгөрсөн жил нохой үржүүлгийн гурван газар хамтраад анхны “Монгол нохой” үзэсгэлэн наадам зохион байгуулсан юм. “Их Монгол”, “Асар басар”, “Хоточ” гурваас зарлаад иргэд ч нохойгоо авчирч оролцсон. Тэнд 100 гаруй нохой цугларч, олон ч хүн ирсэн бол энэ жил “Говийн халтар”, “Дорнод Монгол” гэсэн хоёр газартай хамтраад зохион байгууллаа. Монгол нохойг цэвэр цусыг нь алдагдуулахгүйгээр өсгөж байгаа энэ таван газрын нохдоос гадна иргэд өөрийн нохойг их оруулсан нь тэмцээний хүрээ тэлж байгааг харуулж байна. Мөн энэ тэмцээнээ Монголын нохой судлалын холбоотой хамтарч зохион байгуулсан.
-Үзэсгэлэн наадам, тэмцээн гэж байгаа шүү дээ. Тэнд болсон үйл ажиллагааг танилцуулахгүй юү?
-“Монгол нохой” үзэсгэлэнгийн гол зорилго нь жинхэнэ монгол нохойгоо олон хүнд таниулах гэж болох юм. Сүүлийн үед энэ нохойг төвд банхартай хольж, андуурч байна. Том, сагсайсан биетэй нохойг хараад монгол нохой гэдэг. Хятадуудын гаргаж авсан тэр нохой бол яах аргагүй гоё харагддаг. Гэтэл жинхэнэ монгол банхар өөрийн гэсэн шинж төрхтэй байдаг. Тэгэхээр олон нийтэд монгол банхар бол тусдаа сайхан нохой гэдгийг таниулах, цаашид цэвэр цусаар нь хадгалж, үржүүлж авч үлдэхийг чухалчилсан. аль нохой ямар гөлөг гаргаж, ямар угшлаар түлхүү явуулах хэрэгтэйг бид олж хардаг. Тэмцээний тухайд нохдыг байгаа байдал, шинжээр нь өрсөлдүүлдэг юм. Хэдий тэмцээн гэж байгаа боловч наадам, үзэсгэлэн гэмээр ч юм шиг. Тэнд цугласан үзэгч, хүмүүсийг харвал сумын наадмаас ч томхон хэмжээний хүрээ үүсгэсэн байсан шүү.
-Хоёр дахь тэмцээнд хэдэн нохой оролцсон бэ. Орон нутгаас бас олон нохой ирсэн гэж сонссон?
-Тийм ээ, нийтдээ 120 гаруй нохой бүртгүүлсэн. Дараа нь бүртгүүлээгүй, хожимдож мэдээлэл авсан зөндөө нохой ирсэн шүү. Тэгэхээр дараа жилээс мэдээллээ сайн түгээх хэрэгтэй юм гэж бодож байгаа. Нийт оролцогч нохдын тал хувь нь дээрх таван байгууллагын мэргэжлийн төвшинд асарч, өсгөсөн ноход. Бусад нь иргэд өөрсдөө авчирсан гэхээр маш олон хүн энэ тэмцээнд ирсэн гэдгийг харуулах байх. Орон нутгийн иргэд Эрдэнэт, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймгаас нохойгоо авчирч оролцуулсан.
-Тэр хүмүүс нохойгоо яаж авчирдаг юм бол?
-Өөрийнхөө машинаар л авчирна шүү дээ. Анхны тэмцээнд говиос портерт 10 гаруй нохой ачаад ирсэн хүн ч байсан. Гэхдээ энэ жил оролцогч нохдын чанар хавьгүй сайжирсан байна билээ. 10 нохойгоо авчирдаг байсан хүн түрүүлнэ гэж бодсон хоёр сайн нохойтой ирсэн. Бүх нохойг эр, эмээр нь ангилаад үзэхэд ерөнхий төвшин, төрх нь жигд сайжирчээ гэж харсан шүү. Зарим хүн төвд нохойн эрлийз авчирсан боловч бид шууд хассан. Харахад л шал өөр байгаа юм чинь монгол ноходтой өрсөлдүүлэх боломжгүй.
-Монгол нохойн шинж, төрхийг их ярилаа. Тэмцээнд оролцож байгаа нохдыг ямар шалгуураар шүүдэг вэ?
-Хоншоор, дух, завьж, чих, үсний бүтэц гээд бүх зүйлийг нь хардаг. Монгол нохой бусад нохойноос өөр шүү дээ. Ядаж л хөлний тавилт, алхаа нь ондоо гэдгийг олон жил нохой судалсан бид байтугай энгийн хүн ч зэрэгцүүлж хараад мэднэ.
-Монгол банхар хоточ, хоньчин гэдгээр нь бид сайн мэддэг. Бусад нохойноос ямар онцлогтой амьтан бэ?
-Хоточ гэдгээс гадна ан ав, эзнийхээ гэрт харуул хийх гээд олон ажилтай. Наанадаж эзнээсээ байнга хоол хүлээхгүй. Өлсвөл өөрөө жижиг амьтан бариад ходоодоо зогоочихно. Орон байр гэж шаардахгүй, хүйтэнд цасан дээр цагираглаад л хэвтчихнэ. Тэр хэрээрээ соргог, сайн харуул. Тэгэхээр монгол нохойн ийм онцлогийг хадгалж, харуулах хэрэгтэй. Наадмаа ч ийм л зорилгоор зохион байгуулж байгаа шүү дээ.
Цаашид Дэлхийн нохойн холбоонд банхараа монгол нохой гэж бүртгүүлэх ажил бий. Энэ бол ганцхан жилийн дотор хийчих зүйл биш. Дор хаяж хэдэн мянган нохойтой болж, иргэдийнхээ дунд монгол, төвд нохойг ялгаж ойлгодог болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол монгол, төвд хоёрыг хооронд нийлүүлчихээд аль нь гэхэд хэцүү болгочихвол бидний зорилго, ажил улам л хүндрэх болно.
-Уяачдад монгол нохой ээлтэй, хүлгийн хурдад нь сайн байдаг гэж ярьдаг?
-Тийм шүү, одоо манай уяачид сайхан нохой дагуулчихсан явдаг. Гэтэл тэр нь суурин газрын манаач төвд банхар байгаа юм. Төвд банхар хол замд адуу дагаад явж чадахгүй, чоно амьтнаас хамгаалахгүй, хоолоо өөрөө олж идэж чаддаггүй. Хөгшчүүл сайхан монгол нохойтой уяаны хүлэг хурдан давхидаг гэж ярьдаг нь үнэн. Бүр тохиолдлоор ч юм шиг батлагдсан зүйл бий шүү. Манайхаас нэг залуу банхарын гөлөг худалдаад авсан чинь морь нь түрүүлсэн юм. Хойтон жил нь дахиад нэг охин гөлөг авсан, морь нь амжилтаа давтсан байдаг.
-Монгол нохой ховордлоо гэж ярьдаг. Хэр үнэний ортой вэ?
-Үнэн үнэн. Хуучин цагт хөдөө айл бүрийн гадаа дөрвөн нүдтэй, сүүлээ хондлой дээрээ шидчихсэн, сүрлэг сайхан нохой байдаг байсан. Гэтэл одоо тийм биш байгаа биз дээ. Банхараа алдчихсан айл орос нохой хотондоо тавьсан чинь чоно мал руу нь ороод эхэлсэн байдаг. Эзэн нь дуу шуунаар гарах гээд үүдээ нээхэд өнөөх нохой нь гэрт нь шургаад, орон доогуур нь орчихсон л гэдэг. Тэгэхээр монгол нохой ямар сайн хамгаалагч байсан нь харагдаж байгаа шүү дээ.
-Одоо монгол нохой ямар үнэтэй байна. Гадаадад 3.5 мянган ам.доллар хүрлээ гэдэг?
-Ерөнхий үнэ нь 500 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байна. Гэхдээ энэ жилийн үзэсгэлэн наадмын үеэр нэг настай гөлөг дуудлага худалдаагаар зарсан юм. Тэр гөлөгний үнэ 2.2 сая төгрөг хүрсэн шүү.
0 Сэтгэгдэл
2016.07.25