Холливудын мсэргэжлийн орлон тоглогч, “Ухаангүй Майк” хочтой Майк Габорфф “Гайхамшигт уралдагч 2” киноны зураг авхуулах үедээ бэртэж эмнэлэгт хэвтсэнийхээ төлөө холливудын Sony Pictures, Break Point Media болон Next Point Inc гэсэн гурван продакшныг шүүхэд өгсөн байна. Тэрээр 2012 оны дөрөвдүгээр сард хамгийн аюултай гэж болох үзүүлбэрт оролцох үеэр удирдлага хариуцлагагүй хандаж аюулгүй байдлыг бүрэн хангаагүй гэсэн байна.
Орлон тоглогч тэр үед бүрэн галд өртөж, мотоциклоороо харайн нууранд унах ёстой байжээ. Гэтэл нуурыг даваад газарт унаж Майк маш олон бэртэл авсан байна. Тэр хоёр гар, дунд чөмөг, аарцагны ясандаа бэртэл авч, хоёрдугаар зэргээр түлэгджээ. Мөн уушгиндаа ч гэмтэл авсан гэнэ. Энэ бүхнийхээ төлөө орлон тогтогч дээрх продакшнуудаас нэг сая доллар нэхэмжилжээ.