Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Олон улсын тагнуулын музей

Дэлхий ертөнц хоёр системд хуваагдаж бие биетэйгээ өрсөлдөж байхын цагт хоёр тал бие биенээ тагнан турших, нууц мэдээллийг нь олж мэдэхийн тулд ёстой л түмэн зүйлийн арга хэрэглэж байж. Энэ бүхнийг дэлгэсэн “Олон улсын тагнуулын музей” АНУ-ын ташингтон хотноо байдаг байна. Энд тагнуулын ажилд хэрэглэж байсан элдэв чагнах төөхөөрөг, буу зэвсэг, фото болон кино аппарат гээд 600 гаруй үзмэр байдгийн зарим нь энэ. Хамгийн сонирхолтой нь эд  өөрийнхөө төрхөөр биш, гар буу гэхэд л урулын будганд, тариур гэхэд л шүхэрт байх жишээтэй.


Чихтэй гутал

1960-70-аад онд барууны орны дипломатууд зүүн европт ажиллахдаа тухайн орныхоо дэлгүүрээс гутал худалдан авдаггүй байж. Тэгвэл л нууц албад чих суулгасан гутал өгчих гээд байдаг болохоор эх орноодоо гутал захиж авдаг байсан гэнэ. Энэ бол румыны тусгай алба чих буюу сонсох аппарат суулгаж англдийн дипломатчид өгсөн гутал.


Бууддаг уруулын будаг

4,5 мм-ийн сумаар нэг удаа буудах зориулалттай энэ буу бол гаднаасм нь харахад ерийн л нэг уруулын будаг. Сумыг нь бүр цианийн хүчлээр хордуулсан гэж байгаа шүү. 1960-аад онд янз бүрийн орнуудын агентуудын дунд ихэд түгсэн зэвсэг.


Товчин дох камер

Өнөөдөр хятадын ямар ч дэлгүүрээс үзэг, гар чийдэн, тамхинд байрлуулсан замер худалдаад авч болно. Харин 40 жилийн өмнө бол их  л нарийн байж дээ. Дүрс бичлэгийн юм уу, фото аппаратыг товчинд суулгаад ажиллуулах механизмыг нь хувцасанд нь оёдог, түүнийгээ халааснаасаа удирддаг байсан юм шүү дээ.


Энигма буюу код тайлагч

Немцийн инженерүүдийн бүтээсэн Энигма буюу код тайлагч анхны процессор. Магадгүй энэ ч анхны компьютерийн санааг Конрад Цэзед өгсөн юм бил үү. Шифр дамжуулагчид хүснэгт хэрэггүй. Зүгээр л текстээ бичээд түлхүүрийн тусламжтайгаар шууд автоматаар кодолно. Энэ нь өдөр бүр өөрчлөгдөнө. Дайны эхэн үед холбоотнууд германы энэ машиныг олзолж авах гэж ихээхэн хүчин зүтгэл гаргасан байдаг.


Кодлох зээрэнцэг

Энэ бол бүр Ромын эзэнт гүрний үед хэрэглэж байсан кодлох хэрэглүүр. Зээрэнцгийг эргүүлэхэд хувилбарууд нь олширдог энэ хэрэглүүрийг америкийн иргэний дайны үед ч ашиглаж байсан гэнэ.


Тариуртай шүхэр

1978 онд Георгий Марковыг Лондонд алахдаа болгарын агент энэ шүхрийг ашигласан. Бүтэц нь ердөө хялбархан. Орой нь тариурын зүү болно, түүгээр үхлийн халдвар бүхий шингэн шахна. Үүнийг ердөө л гудамжинд ашиглаж болно.


Тагтаа ч бас тагнуул

Фото юм уу, кино камерыг шуудангийн тагтаанд зүүж хэрэгтэй зургаа авах нь байлдааны ажиллагааны үед бол хамгийн үр дүнтэй аргын нэг байсан. 1950-иад онд далавчтай ийм тагнуулын ажиллагаа бараг 90 хувийн амжилттай байсан гэдэг. Өнөөгийн хиймэл дагуулын ажлыг амжуулж байсан хэрэг шүү, тагтаанууд.


Чагнагч хожуул

Нарны зайгаар ажилладаг, ийм чагнагч төхөөрөг байрлуулсан хожуулыг цэргийн болон нисэх баазуудын орчимд байрлуулна. Тэндээс дамжуулсан мэдээ, хиймэл дагуулд, хиймэл дагуулаасаа Тагнуулын төв газарт очдог байж дээ.

0 Сэтгэгдэл
yamar aimar aldaatai bichdeg yum bee !!! redaktor ni ajlaa hii l dee !!! iim saihan medeeg budaa bolgood bh yumaa !!!
Хамгийн их уншсан