Энэтхэгийн найруулагч Рупеш Пол “Камасутра 3D” киноныхоо үргэлжлэлийг 4D форматаар авна гэлээ. 4D технологи нь гурван хэмжээсээс гадна хөдөлгөөний эффект, дууны орчинтойн зэрэгцээ үзэгчид үнэр, хөдөлгөөн, хөдөлгөөний салхи зэргийг мэдрэх боломжтой юм.
“Бид кинондоо Холливудын жүжигчид тоглуулснаар кино маань умард Америк болон бусад бүсэд гүйлгээтэй болох юм. Энэ бол 4D форматын арилжааны анхны хувилбар, бидний хувьд цоо шинэ технологи, шинэ туршилт болно” гэж Пол ярьсан байна. Одоо “Камасутра 3D” кинонд Болливудын од Шерлин Чопра тоглож байгаа ч үргэлжлэлд нь тэр тоглохгүй гэж найруулагч тэмдэглэжээ.
Дурлалын урлагийн тухай эртний Энэтхэгийн “Камасутра”-г манай эриний өмнөх IV-II зууны үед бичсэн гэж үздэг байна.